Нийслэлд хамгийн эрэлттэй 10 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахимжууллаа
2023-09-25 12:33

Нийслэлд хамгийн эрэлттэй 10 төрлийн бизнесийн зөвшөөрлийг цахимжууллаа. Тодруулбал:

 

1. Хүнсний дэлгүүр

2.Ресторан

3.Ая тухтай дэлгүүр

4.Мини маркет

5.Баар, караоке

6.Цайны газар

7.Супермаркет

8.Зочид буудал

9.Мухлаг

10.Хүнсний зах, худалдааны төв ажиллуулах зөвшөөрлийг цахимжуулав. 

 

 

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгөв. Тэрбээр "Хамгийн эрэлттэй бизнесийг эрхлэхийн тулд танил хайх, набор барьж гүйх, хотын төв рүү ирж хүсэлт өгөх шаардлагагүй болж байна. 

 

Авлигын хөрс тэжээл болсон хүнд суртлыг халахын төлөө хийж байгаа эхний 10 алхам. Авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл бол технологи гэдгийг олон улсад зарлаж байна. Авлигыг бууруулах технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсэж байна.

 

Бид 10 төрлийн бизнесийг И-Монгол, И-Бизнес платформ руу оруулж, цахимжуулснаар олон цэг рүү явах шаардлагагагүй. Бэлэн маягтыг бөглөж, хүсэлтээ илгээснээр зөвшөөрлөө 30 хоногийн дотор авах боломжтой" гэсэн мэдээллийг өгөв.

 

Мөн тэрбээр цаашид 360 төрлийн зөвшөөрлүүдийг багцлан бүрэн цахимжуулж, төрийн мэдээллийн М-Монгол, И-Бизнес системд нэгтгэнэ гэв.

Shuud.mn
Сонин хачин
76 гэж хүн сонгохгүй иргэд санал хуулийн тогтоомжоо цахимаар аваад хэрэлдээд сууя.
2023-09-25