Ханжоу-2022: МУГТ Ц.Цогтбаатар хагас шигшээд Юлдошев Муроджонд ялагдлаа 
2023-09-25 15:17

"Ханжоу 2022" Азийн наадмын жүдо бөхийн төрлийн 73кг-ын жинд МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар хагас шигшээ шатанд шалгарсан. 


Тэгвэл дөнгөж сая 1/2 шигшээ барилдаан боллоо. Тус барилдаанд Цэнд-Очирын Цогтбаатар Узбекистаны тамирчин Муроджон Юлдашевт шүүгчийн илт эргэлзээтэй шүүлтээр ялагдлаа. Манай тамирчин тодорхой хугацаанд шударга бус шүүлтэд эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олов. Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны бөхтэй барилдана. 

 

Эх сурвалж: MGL SPORT

Shuud.mn
Сонин хачин