Беларусьт Лукашенког доромжилсон хэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хорих ялаар шийтгэжээ
2023-09-28 13:05

Беларусийн Оршаны шүүх гуравдугаар зэргийн хөгжлийн бэрхшээлтэй, 63 настай Ольга Стабровская гэх иргэнийг тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког доромжилсон хэрэгт буруутгажээ. 

 

Ахмад настныг хэрэгт татах болсон шалтгаан нь ахмад настан 2021 онд "Одноклассники" олон нийтийн сүлжээнд оруулсан нийтлэлд лайк дарсан, богинохон сэтгэгдэл үлдээсэнтэй холбоотой гэнэ. Чухам ямар сэтгэгдэл үлдээсэн талаарх мэдээлэл тодорхойгүй, гэхдээ хэл шинжээчдийн шинжилгээний комисс энэ сэтгэгдэлд Лукашенког доромжилсон агуулга байна гэсэн дүгнэлт гаргажээ. 

 

Улмаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг жил, гурван сарын хорих ял оноосон байна. Тэрбээр ердийн дэглэмтэй хорих ангид ялаа эдлэх гэнэ. 

 

Г.бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Орос Белорусь улсад иргэд нь үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй үнэхээр харанхуй хэцүү улсууд байна. Манай иргэд хажууд нь баруун солгойгүй бичиж, буруу зөвгүй хуцдаг. Харьцуулахад дэндүү жаргалтай галзуу
2023-09-28