Сон Еэ Жин: Бид дахин хүүхэдтэй болох нь цаг хугацааны асуудал
2023-09-29

 

Солонгосын алдарт хос болох Сoн Еэ Жин, Хён Бин нар өнгөрсөн оны 11 дүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Түр хугацаанд завсарлага авсан жүжигчин Сoн Еэ Жин саяхан орсон нэвтрүүлгээрээ хүүхдийнхээ талаар ярьсан нь олны анхаарлыг татав. 

 


 

Жүжигчин Сон Еэ Жин саяхан мэргэжлийн гольфчин Im Jin Han-ийн YouTube шоу болох "Celeb Luv ​​Golf"-д оролцжээ. Энэ үеэрээ "Мэдээж хэрэг хүүхэд өсгөхөд хэцүү үе байдаг, гэхдээ энэ нь танд аз жаргал мэдрүүлдэг маш гайхалтай зүйл. Бид одоогоор хоёр дахь хүүхдийн талаар бодож байгаа. Гэхдээ цаг хугацаа харуулах биз ээ. Цаашид сайн ээж болохыг улам их хичээх болно. Харин бидний хүүхдийн тухайд эргэн тойрны маань хүмүүс хүүг минь бид хоёртой төстэй гэж хэлдэг. Нүүрний дээд хэсэг нь намайг дуурайсан бол доод хэсэг нь аавтайгаа илүү төстэй. Нялх хүүхдийн царай байнга өөрчлөгдөж байдаг ч хүү маань аавтайгаа илүү адилхан болж байгаа мэт санагддаг" хэмээн ярьжээ. 


Жүжигчин бүсгүй ийн ярьсан нь хосууд удахгүй дахин хүүхэдтэй болох гэж байна гэх мэдээллүүд цахим орчинд тархаад байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
S AW80955877AXAAS
2023-10-01