Дархан-Уул аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна
2023-09-29 14:51

 

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий дахинаа жилд дунджаар 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн тоо баримт бий. Үүний талаас илүү хувийг цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан гэж үздэг. Харин Монгол Улсын хувьд 100,000 хүнд ногдох цус харвалтын нас баралтын үзүүлэлтээр дэлхийд 1-рт бичигддэг гэсэн харамсалтай статистик байна. Цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, тогтмол хянах явцыг сайжруулснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой төдийгүй заавал өвдсөн хойноо арга хэмжээ авах биш, өвдөхөөсөө өмнө амьдралын зөв дадал зуршил, хэв маягийг сонгож, эрүүл хооллон, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт юм.

 

 

Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн зүрх судасны өвчлөлийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон төсөл бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” юм. Тус аяныг иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй.

 

 

Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн бол Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан аяны баг 9-р сарын 28-30-ныөдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Аяны эхний өдөр ШУГТЭ болон НЭМҮТ-ийн төлөөлөл өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулсан бол хоёр дахь өдөр мэргэжлийн эмч нар ард иргэдэд зориулж үзлэг, оношилгоо хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар зөвлөгөө мэдээлэл өгч буй.

 

 

Монгол Улсын хоёр дахь том хот Дарханд 104.6 мянган хүн амьдардаг бөгөөд 2022 оны байдлаар тус аймгийн хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчлөл эзэлж байна.

 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Gloria Perez:
Do you need your ex-husband back or you want to save your marriage / relationship from breakup and Divorce? you can contact PRIEST WISDOM Call/WhatsApp him directly on +2348124644470 I want the world to know about this great love spell caster that is well known as PRIEST WISDOM, he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why i went to PRIEST WISDOM was for solution on how i can get my husband back because in recent times my husband and i have been having some issue in our marriage over some other lady, I have read a lot of testimonies on the internet about this powerful PRIEST WISDOM and i was so pleased so i decided to seek for assistance from him i contacted him which he did a perfect job by casting a effective love spell on my marriage which made my Husband to come back to me and beg for forgiveness, and all this happened within 2 days it have been about 3 months now. I will not stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that need his help. CONTACT PRIEST WISDOM via EMAIL: supernaturalspell0@gmail.com You can also WhatsApp/Call him +2348124644470 Website: https://supernaturalspell21.blogspot.com/ Facebook page https://www.facebook.com/PRIESTWISDOM11
2023-09-30
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-30