ФОТО: С.Зоригийг эргэн дурссан 25 дахь намар
2023-10-02

 

АН-ын удирдлагууд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тус намын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Энэ өдөр монголчуудын харамсалтай, гунигтай өдөр. Одоогоос 25 жилийн өмнө ардчиллын алтан хараацай, Ардчилсан холбооны анхны зохицуулагч С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн. Энд босгосон хөшөө хүндэтгэл боловч нөгөө талаасаа сануулга болж байгаа. 27-хон насандаа Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлж, үүнийхээ төлөө амь биеэ зориулсан үеийн төлөөлөл. 

 

Ардчилал амархан ирээгүй. Ардчиллын анхдагчдын амь нас, халуун цусаар ирсэн. Ардчиллыг үргэлж хайрлаж, халамжилж, хамгаалж байхгүй бол байнга оршин тогтнохгүй, маш эмзэг. Ардчиллын ололт болсон хүний эрх, хувийн өмч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжуудын төлөө үргэлж тэмцэж байх ёстой. Энэ зөвхөн АН-ын үүрэг биш. Эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийнхээ төлөө хүн бүр тэмцэх учиртай. 

 

Манай хууль хяналтын байгууллагынхан 25 жилд энэ хэргийн үнэн мөнийг олж тогтоогоогүй. Энэ хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох ёстой. Энэ шаардлагыг АН үеийн үед тавьсаар ирсэн, цаашид ч тавина" гэж хэлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
xujaa zailaarai
2023-10-02
АН хэзээ дангаараа эрх барьсан билээ
2023-10-02
хотын иргэн:
АН засгийн эрх барьж байхдаа бас л илрүүлж чадахгүй байсийн байх даа. зориуд хүн хүч, цаг гаргаж сайн шалгаач.
2023-10-02
АН хэзээ дангаараа эрх барьсан билээ