Албан тушаал бол зөвхөн ёсзүйн асуудал, одоо хуулийн хариуцлага үлдлээ
2023-10-03

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Тэд улстөрчийн намтартаа “огцорсон” гэх хоч нэмэхийг хүсээгүй учраас яаран мэдээлэл хийж, “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн чимэгтэй болж үлдэх нь тодорхой болов. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй, ногоон автобусны асуудал ч дуусаагүй байна.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын тойрохыг зурах нь тодорхой биз. Тэд албан тушаалаа өгсөн нь зөвхөн ёсзүйн асуудал. Харин одоо хуулийн хариуцлага үлдлээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр УИХ, Засгийн газар түүхэнд байгаагүйгээр нийслэлийг онцгойлон дэмжсэн. “Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, сайдын эрх мэдэлтэй албан тушаалтан томилсон.  27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлж, хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн ч зөв зарцуулж чадаагүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл хэзээ ч УИХ, Засгийн газраас ингэж дэмжүүлж байгаагүй” хэмээн Ерөнхий сайд үгээ хэлжээ.

 

Ийм дэмжлэгийг ажил хэрэг болгож чадаагүй Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар  хоёр авлига, албан тушаалын хэрэгтэй холбогдсон бол өөрсдөдөө гомдоорой гэдгийг нь ч хэлээд өглөө.

 

Ногоон автобусны худалдан авалтад асуудал байгаа нь нэгэнт тодорхой болсон. Хотын дарга Д.Сумъяабазар ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Ж.Сүхбаатараас нийслэл рүү эрх шилжиж ирсэн нь үнэн, худалдан авах процесст алдаа гарсан нь үнэн, нийслэл захиалагчийн хяналтыг тавьж чадаагүй нь бас үнэн. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар ажлаа өгсөн ч төсвийн мөнгийг үр ашиггүй зарлагдсан алдаа дутагдал, хууль зөрчилт түүнээс холдохгүй гэсэн үг.

 

Тэгэхээр одоо хотын захиргааны хаалгыг хааж, АТГ-ын үүдийг татах “ажил”-тай боллоо. Мэдээж Ж.Сүхбаатар ч сугарч үлдэх ёсгүй.

 

Тэд төрийн хайр, нийслэлчүүдийн итгэлийг даасан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байв. Ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж, намтраа ч сэвтээхгүй байх байлаа. Нийслэлчүүд ч автобусны буудал дээр даарч зогсохгүй, хөл дүүжлэх шинэ унаатай. Хонь бүрэн, чоно цатгалан.

 

Харамсалтай нь шунаж, дурлаж авсан албан тушаалаа хашиж чадсангүй, ажлаа ч хийсэнгүй. Төсвийн асар их хөрөнгийг үр ашиггүй зарлагдаж, хууль зөрчсөн, цавчаа хийсэн нэртэйгээр албан тушаалаасаа буулаа. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ тэдний нэрнээс ногоон автобусны асуудал тийм ч амархан салах учиргүй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
олон эрчүүд хүнд алуулчихаад байхад цагдаа нар амиа хорлосон гэж хэрэг хаадаг . хятдууд алаад цагдаа нар нь нуугаад монгол эрчүүдийг алж устгаж байгаа
2023-10-05
БУЗАР ХУЛГАЙЧ НАР ДОЛГОРСҮРЭНГИЙН БАНДИ НАР ЕРӨӨСӨӨ БОЛОХГҮЙ ЮМАА
2023-10-04
zochin:
Асар их хөрөнгө хулгайлжээ гэсэн үг биз дээ
2023-10-03
Завхарсын:
Асар их хөрөнгө хулгайлжээ гэсэн үг биз дээ
2023-10-03
монголын ард түмнээс 76-д цааз өгөөд гүйцэтгэхийг хүлээж байгаа шүү.
2023-10-03
кабинетад хариуцлага ...
2023-10-03