Монголд зураг авалтаа хийсэн ээлжит Солонгос кино "Хүчирхэг эмэгтэй Ким Нам Сүн"
2023-10-09

Нэгэн цагт Монгол үзэгчдийг байлдан дагуулсан "Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн"-ий хоёрдугаар ангийн нэг хэсгийг Монголд зураг авалт хийсэн билээ. 


Уг киноны  эхний анги Монголын байгалийн үзэсгэлэн, ахуй соёлыг харуулсаар эхэллээ.


Киноны гол дүрийн эмэгтэй нь багадаа төөрч, Монголд ирдэг аж. Уг эмэгтэй эцэг, эхийгээ хайхаар Ганнам руу явж буйгаар кино үргэлжлэх аж. 

 

"Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн" цувралын гол дүрд Дэлхийг байлдан дагуулсан "Squid game" кинонд тоглосон Lee Yoo Mi, Kim Jung-Eun,  Kim Hae-Sook, Ong Seong-Wu, Byeon Woo-Seok зэрэг алдартай жүжигчид тогложээ. Харин Монголоос Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчинЦ.Цэрэнболд, Б.Батсумъяа нар дүр бүтээсэн байна. Тус кино гарсан Солонгост гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Solongos ynhan
2023-10-12