Rankoo: 2023 оны Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй 10 жүжигчин
2023-10-18

2023 оны Солонгосын кино урлаг дахь хамгийн үзэсгэлэнтэй 10 жүжигчнийг танилцуулж байна. Японы Rankoo сайтаас оны хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам жүжигчдийг нэрлэснийг хүргэе.

 

Жагсаалтад Ким Ёо Жун, Сон Еэ Жи, Ай Ю, Сун Хэ Гё,  Пак Ын Бин, Хан Жи Мин,Ким Ёо Жун, Жун Со Мин зэрэг алдартай жүжигчид багтжээ. Тэднийг гоо үзэсгэлэнгээс гадна чадвар, биеэ авч явах байдал зэргээс хамаарч шалгаруулсан байна.  

 

SONG HYE-KYO

 

1. Сон Хе Гё

 

Өмнөд Солонгосын жүжигчин бүсгүй Ази тив дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. My Girl And I (2005) , Full House (2004) зэрэг олон драма, кинонд чадварлаг бүтээсэн дүрүүдээрээ өөрийн авьяас чадвар, чансаагаа харуулж томоохон од гэдгээ баталсан юм. Тэрээр багаасаа кино од биш тамирчин болохыг хүсдэг байсан гэдэг. Тийм ч учраас уран гулгалтаар хичээллэж байжээ.  Гэвч 1996 онд түүнийг 14 настай ахлах сургуулийн сурагч байхад эцэг эх нь SunKyung загварын тэмцээнд оролцуулсан бөгөөд  тэрээр амжилттай оролцож тэргүүлсэн юм.  Удалгүй урлагийн ертөнцөд хөл тавьжээ.

 

kim yoo jung

 

2. Ким Ёо Жун

 

Жүжигчин Ким Ёо Жун 1999 оны есдүгээр сарын 22-нд төрсөн. Түүний эгч Ким Ён Жун 2017 онд жүжигчний дебютээ хийж байсан. Ким Ёо Жуны хувьд урлагийн ахлах сургуульд сурч, 2018 оны нэгдүгээр сард төгссөн. Ким 2017 онд үндэсний коллежийн ур чадварын шалгалт өгөхөө хойшлуулж, жүжигчний карьертаа анхаарлаа хандуулахаар шийджээ. Тэрбээр ихэвчлэн хайр дурлалын романтик кинонд тоглодог. 

 

son ye ji 

 

3. Сон Еэ Жи

 

1982 онд төрсөн энэ бүсгүй бас л модел, жүжигчний ажлыг хослуулдаг. 2001 онд анхныхаа кинонд тоглож, хоёрхон жилийн дараа “22nd Korean Federation of Film Critics” шагнал хүртсэн. Алдар нэр нь цууриатаж, 2008 онд “The Blue Dragon Film Awards” шагнал хүртсэн.

 

park shin-hye

 

4. Пак Шин Хе

 

1990 онд төрсөн. Жүжигчин, модел. 2003 онд “Stairway to Heaven” киногоор алдаршиж, 2009 онд “You're Beautiful” киноны гол дүрийг бүтээсэн. "Форбс” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий 40 хүний тоонд оруулсан байдаг.

 

IU

 

5. IU

 

"Dream High" (2011) киногоор монголчуудын дунд алдартай болсон дуучин IU 2013 онд "You're the Best" олон ангит киноны гол дүрийг авснаар чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжжээ. 

 

 

6. Пак Ын Бин

 

Таван настайгаасаа жүжиглэж эхэлсэн Park Eun Bin энэ онд 29 нас хүрэх бөгөөд түүний анхны гол дүр бүтээсэн олон ангит кино нь "Operation Proposal" (2012) юм.  Мөн 2020 оны хит цувралуудын нэг болох "Do You Like Brahms?" олон ангит киноны гол дүрд тоглосон аж. 

park bo young

 

7. Пак Бо Ён 

 

Ихэнх К-драма сонирхогчид түүнийг “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”-ий дүрээр нь сайн мэднэ. Гэхдээ түүнээс өмнө 2008 оны “Scandal Makers”-д тоглосноороо ихээхэн нэр хүндийг олсон. Энэхүү кино нь 8.3 сая үзэгчийн хандалт авч, тухайн ондоо ашиг орлогоороо тэргүүлсэн бөгөөд жүжигчин бүсгүй 45 дахь Baeksang Arts Awards-аас “Шилдэг Шинэ Жүжигчин” шагнал хүртжээ.

 

park min young

 

8. Пак Мин Ён 

 

Жүжигчин Пак Мин Ён нь 1986 оны гуравдугаар сард төрсөн. Түүний хувьд 2005 онд SK Telecom-ын сурталчилгаанд тоглож анхныхаа дебютээ хийж байсан. Тэрбээр City Hunter, What's Wrong with Secretary Kim, Her Private Life зэрэг олон шилдэг кинонд тоглож байжээ. 

 

Nam Ji Hyun

 

9. Нам Жи Хюн

 

Жүжигчин Нам Жи Хюн нь 1995 оны есдүгээр сард төрсөн. Хүүхэд байхаасаа жүжигчний карьераа эхлүүлж байсан. Түүний тоглосон маш олон кино байдаг бөгөөд хамгийн сүүлд "Little Women" кинонд тоголж чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан билээ. 

 

 

10. Han Hyo-joo

 

1987 оны хоёрдугаар сарын 22 -нд Өмнөд Солонгосын Чонжү хотод төржээ. 33 настай жүжигчин бүсгүй 34 дэх удаагийн “Blue Dragon Film Awards”-аас “Шилдэг эмэгтэй жүжигчин шагнал”-ыг хүртсэн. Түүнийг бид “Дун И” цувралын дүрээр нь таних билээ. “Spring Waltz”, “Brilliant Legacy” зэрэг цувралуудаараа алдартай тэрбээр англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.

Shuud.mn
Сонин хачин
baigal:
87ond torson jujigchin 33nastai bhuu
2023-10-19