G-Dragon хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байна
2023-10-26

Солонгосын төдийгүй дэлхийд алдартай Big Bang хамтлагийн гишүүн G-Dragon тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх мэдээллийг News1 мэдэгдлээ. 


News1- ийн онцгой мэдээлснээр , G-Dragon-ийг Инчон хотын цагдаагийн газраас хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хэргээр цагдан хорьсон байна. Жүжигчин И Сун Гюүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Түүнд холбогдох мөрдөн шалгалтын явцад өөр хэд хэдэн алдартан хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Одоогоор G-Dragon руу чиглэсэн үндэслэлтэй нотлох баримтыг олж, түүний мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна" гэжээ. 


Инчон хотын цагдаагийн газраас "Одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа асуудал учраас бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 


Нэмж дурдахад, G-Dragon 2011 онд марихуан хэрэглэсэн хэргээр саатуулагдаж байсан. Гэсэн ч түүнд албан ёсны хэрэг үүсгэн яллагдагчаар таталгүй суллаж байдаг. 

Shuud.mn
Сонин хачин
Залуус маань хөөрхий ингээд зугаа цэнгэлд хамаг цагаа зарцуулаад эхлэхээр бүх юм утгагүй болдог байх даа. Жи Драгон ч нэг хэсэг үнэхээр сэтгэл татам байсан шүү, Одоо залуу БТС үүд хурдан цэрэгт явах хэрэгтэй. Ийм юманд донтож болохгүй. Эр хүн юм чинь наргиж цэнгэх сайхан санагддаг л байх. Гэхдээ өөрсдийгөө үгүй хийх хэрэггүй.
2023-10-28