BLACKPINK-ийн Жисү Elle сэтгүүлийн нүүрийг чимжээ 
2023-11-02

Дэлхийн алдарт Blackpink хамтлагийн гишүүн Жисү Elle сэтгүүлийн 11 дүгээр сарын нүүрийг чимжээ. Жисү энэ удаагийн сэтгүүлийн зураг авалтад өөртөө итгэлтэй байдал болон, эмэгтэйлэг дүр төрхийг бүтээхийн зэрэгцээ "Сartier" брэндийн хувцсыг өмссөн байна.


 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Жисү жүжигчин Пак Жун Мин-тэй хамтран "Influenza" киноны гол дүрээр тоглох гэнэ. Жисү Youngjoo хэмээх охины дүрд тоглох ба Youngjoo нь Jaeyoon-ийн мэдрэмжийг ойлгохгүй учир салахаар шийдэх бөгөөд найз залуутайгаа уулзахаар гарч явахдаа зомби зодолдож байгааг харан амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж буй үйл явдалтай кино юм.

 

 

Мөн Жисүг жүжигчин Ан Бу Хён нарыг завгүй хуваарийн улмаас салсан гэдгийг YG энтертайнмент мэдэгдсэн билээ. 

 

Shuud.mn
Сонин хачин