G-Dragon: Хурдан шалгуулж, нэрээ цэвэрлэмээр байна
2023-11-06

Дэлхийн алдарт BIGBANG-ийн G-Dragon хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш анх удаа хэвлэлд яриа өглөө.


Түүний хувьд өнөөдөр мэдүүлэг өгөхөөр Инчоны цагдаагийн газарт ирэх үеэрээ сэтгүүлчдийн хэдэн асуултад тайлбар хийв. 


Сэтгүүлч: Таны цагдаад хандах болсон шалтгаан. Яагаад сайн дураараа ирэх болсон бэ?


G-Dragon: Би энд юу болоод байгааг мэдэхийн тулд ирсэн. 


Сэтгүүлч: Та хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу?


G-Dragon: Надтай холбоотой энэ асуудалд ямар ч үнэн байхгүй. Би энд үнэнийг илчлэхээр ирсэн. Энд удаан ярьснаас хурдан шалгуулсан нь дээр гэж бодож байна. 


Сэтгүүлч: Та хар тамхи хэрэглэсэн гэдгээ няцаалаа. Үүнийг цагдаагийн байгууллагаас эхлүүлсэн шударга бус үйлдэл гэж бодож байна уу?


G-Dragon: Бид одоогоор хүлээгээд харах хэрэгтэй. 


Сэтгүүлч: Та үсээ хэзээ будаж, цайруулсан бэ?


G-Dragon: Би огт будаг хүргээгүй. 


Сэтгүүлч: Та өмнө нь дурдсан баарны менежер эсвэл эмчтэй хамааралтай юу? 


G-Dragon: Хамааралгүй ээ.

 

Сэтгүүлч: Шүтэн бишрэгчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?

 

G-Dragon: Фенүүддээ хандаж хэлэхэд битгий санаа зовоорой. Удахгүй энэ асуудал нэг тийшээ шийдэгдэх болно" хэмээн хариулжээ. 

 

Цагдаагийнхан түүнээс хар тамхины шинжилгээ шууд авч, дараа нь шээс болон үснээс авсан дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний албан явуулж нарийн шинжлүүлэх аж.

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02