Жүжигчин Ким Ёо Жуний үзэсгэлэнт эгч хуримаа хийхээр болжээ
2023-11-09


Солонгосын алдарт жүжигчин Ким Ёо Жуний үзэсгэлэнт эгч Ким Ён Жун хуримаа хийх болсон талаар инстаграмаараа дамжуулан мэдээллээ. 


Ким Ён Жун 


"Бүгдээрээ сайн уу. Та бүгд сайн уу? Миний хувьд та бүхэндээ баяр мэдээг дуулгах гэж байна. Бид 11 дүгээр сарын 11-нд хуримаа хийх гэж байна. Хуримын мэдээллээ оройтож дуулгаж байгаад уучлалт хүсэж байна. Маш их ачаалалтай байсныг ойлгоорой.  Энэ долоо хоногоос цаг агаар эрс хүйтэрч байгаа тул хүйтнээс болгоомжилж, эрүүл саруул байцгаая" гэжээ. 

 

Энэ хооронд Ким Ён Жун нь Ким Ёо Жуний эгч гэдгээрээ олонд танигдсан. Түүний хувьд 2017 онд вэб драмаар дамжуулан жүжигчний хувиар дебютээ хийж байсан. Мөн И Ёо Ханий  “Wishful Thoughts” дууны клипэнд тоглож байжээ. 
 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02