С.Чимэг: Гар утсанд донтсон хүүхдэд аутимзтай төстэй шинж илэрч байна
2023-11-10

Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн зэрэгцээ бидний амьдралын алхам тутам ухаалаг эд зүйлсээр дүүрчээ. Хамгийн наад захын жишээг дурдахад бүх насны хүмүүс өдөр тутмынхаа амьдралд ухаалаг утсыг хэрэглэж байна. Тэр тусмаа хүүхэд залуус хэт их утасны хэрэглээнээс болж өдөрт дор хаяж 5-8 цаг утсаа оролдож байх жишээний. 


Хэтэрхий олон цагаар утас ширтэх нь хүний хараа, мэдрэл, сэтгэн бодох чадварт сөрөг нөлөөтэйг эмч нар хэлдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ухаалаг гар утас асар их хортой бөгөөд утас, компьютерт донтохыг дэлхий нийтэд дэлгэцийн дон хэмээн томьёолсон байдаг. Энэхүү нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар хүүхдийн их эмч С.Чимэгтэй ярилцсан юм. 

 


 

- Сүүлийн үед хүүхэд залуус утасны хэт их хэрэглээнээс болж шинэ төрлийн өвчин бий болж байгаа ярих боллоо. Манай улсад энэ төрлийн өвчин хэр их байдаг вэ?

 

- Ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн. 2000-аад оны манай төвд жилдээ 3-4 хүүхэд  ханддан байсан бол, энэ тоо сүүлийн үед 50-80 болтлоо нэмэгдсэн. Утас, компьютер бол ахуйн хэрэглээ. Гэтэл үүнийг дон болгох хэмжээнд хүргээд байгаа нь тухайн хүн сэтгэцийн ямар нэгэн асуудалтай буюу стресстэй байгаагийн илэрхийлэл. Таны хүүхэд их яриасаг, найзархаг байснаа гэнэт л утсаа олон цагаар оролдоод хүмүүстэй амьд харилцаа үүсгэхгүй удсан бол шууд л мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй шүү. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарч байна гээд зөвхөн хэрэглээг нь хангаж өгдөг. Гэтэл тухайн хүүхдийн сэтгэлзүйн талаас анхаарах асуудал нь хаягдчихдаг. Ингэснээр хүүхэд ганцаардаж, утасны хэт их хэрэглээ үүсээд байна. 

 

- Бага, өсвөр насны хүүхдүүд хэр өртөж байна вэ?

 

- Эцэг, эхчүүд хүүхдээ жаахан байхад нь л саатуулах гээд утсаа өгчихдөг. Гоё зүйл хараад бага насны хүүхэд дурлаж, шохоорхож эхэлдэг. Энэ нь яваандаа зуршил болно. Мөн Юүтүбд хүүхдийн нүд болон сэтгэцэд нөлөөлөхөөр маш хурц өнгийн шийдэлтэй бичлэгнүүд байдаг. Үүнээс болоод шөнө хар дарж зүүдлэх, хөдөлгөөний хомсдолтой болох, сурах идэвхи багасч, найз нөхөдгүй болж, худлаа хэлж, зорилго чиглэлгүй болох зэргээр маш олон төрлөөр нөлөөлж байна.

 

- Өдөрт хэдэн цаг утас компьютер, гар утас тогловол донтсон гэж үзэх вэ?

 

- Нэг удаагийн суултаар дөрвөөс дээш удаа тоглож байгаа долоо хоногт өдөр алгасахгүй тоглож, утас компьютер ширтэж байгаа хүнийг донтсон байна гэж үзнэ. Тиймээс яаралтай мэргэжлийн сэтгэцийн эмчид хандах ёстой.

 

Хүүхдэд цахим хэрэглээнээс үүдэлтэй өөрчлөлтүүд тодорхой хэмжээгээр гардаг. Жишээ нь хүүхдийн нүд анивчина, хамар, хоолой нь гуншин дуугарна, хүзүү, толгойгоо байнга хөдөлгөнө. Эдгээр нь хэсэг булчингууд чангарснаас үүсдэг ядаргааны шинж тэмдгүүд юм. Түүний дараа хүүхдэд зан төлөвийн өөрчлөлтүүд илэрч, ууртай, уцаартай, бухимдуу болдог. Хүүхэд өсвөр насандаа хөгжиж, өсөж байдаг. Гэтэл энэ үед утас хэт их оролдож сууснаар биеийн хөгжил хоцордог. 

 

- Бага насны хүүхэд дэлгэцийн хэт их хэрэглээнээс үүдэж аутизмтай болох тохиолдол бий юу? 
 

- Хүүхэд төрсний дараа тархины хөгжил бүрэн явагдаж дууссан гэсэн үг биш. Тав хүртэлх насанд тархины хөгжил эрчимтэй явагддаг. Хүүхэд хэл яриа, танин мэдэхүй, бие махбодио зөв зохистой удирдаж, бусдыг ойлгож, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдаг үе. Гэтэл яг энэ насанд утсыг хэт удаан хэрэглүүлвэл хэл ярианы хоцрогдолд орох эрсдэлтэй.  Хүүхэд ой тогтоох чадварынхаа ачаар үзэж, харж байгаа зүйлээ нэрлэдэг. Жишээ нь, англиар тоо үсэг нэрлэх зэрэг. Гэтэл тэр зүйлийгээ харилцаандаа ашиглаж, танин мэдэхүйгээ төдийлэн хөгжүүлж байгаа хэрэг биш. Тиймээс дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй хүүхдэд аутимзтай төстэй шинж илэрч болдог. Гэхдээ ауитизм зөвхөн дэлгэцнээс болж үүснэ гэвэл өрөөсгөл ойлголт болно.

 

- Энэхүү асуудал нь дан ганц хувь хүн эсвэл гэр бүлийн асуудал биш болсон юм шиг санагдлаа? 

 

- Энэ бол гарцаа байхгүй нийгмийн асуудал. Тухайлбал, нэг гэр бүл дотроо яриад “Дэлгэцийн хэрэглээгүй айл болъё” гэж бодъё. Гэтэл хүүхдүүдийнх нь ангийн хүүхдүүд бүгдээрээ утсаа хэрэглэдэг. Биднийг эрин зуун маань цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, ямар зүйл тренд болоод байгааг мэдэх шаардлагатай тулгадаг. Түүнийг мэдэхгүйгээсээ болж хүүхдүүд нийгмээсээ гадуурхагдах тохиолдол бий. 

 

- Ярилцсанд баярлалаа 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-13