З.Цэлмэг: Эрчүүд гомдож, туньж, хэрүүл хийх нь ихэсвэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй
2023-11-17

Манай улсад гуравдугаар сарын 18-ны өдрийг эрчүүдийн өдөр хэмээн тэмдэглэг боловч энэ өдөр нь Монгол цэргийн өдөр буюу зэвсэгт хүчний баяр юм. Товчхондоо Монголд эрчүүдийн өдөр гэж байдаггүй. 


Тиймээс Монгол улс 11 дүгээр сарын 19 буюу дэлхийн эрчүүдийн өдрийг албан ёсоор эрчүүдийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг албан ёсны өдөр болгож улс даяар тэмдэглэж эхэлж буй. Энэ хүрээнд Монгол эрэгтэй хүн гэж хэн бэ, сэтгэл зүйн онцлог, эмэгтэйчүүдээс ялгарах шинж чанар нь юу болох, тэдний сэтгэл зүйн хэрэгцээ, тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулах талаар сэтгэл засалч эмч З.Цэлмэгтэй ярилцлаа. 

 

- Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, ялгааны талаар яриагаа эхэлье?


- Эрэгтэй эмэгтэй хүмүүс эрс тэс ялгаатай. Сэтгэл зүйн онцлог нь биологийн бодгалийн хувьд хүний дэлхий дээр гүйцэтгэх үүрэгтэй нь шууд холбоотой. Нийгмийн хүрээнд, гэр бүлд ч гэсэн адил. Байгалийн хувьд эр хүн нэн түрүүн ар гэрийнхээ хамгаалагч, тэжээгч байх ёстой. Энэ үүрэг нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш бий болсон. Одоо ч ийм байгаа. Нөгөөтэйгүүр дааврын нөлөөгөөр сэтгэл зүй, бие махбодын бүхий л үйл ажиллагаанд илэрдэг. Нэг ёсондоо эрэгтэй хүйсийн өгөгдөл юм. Мэдээж нөхцөл байдлаас хамаарч дааврын хэмжээ бага зэрэг ялгаатай байж болох ч үндсэн эр хүн гэх мөн чанар нь алдагдахгүй.   

 

- Судалгаанаас харахад амиа хорлолт эрэгтэйчүүдийн дунд илүү их байна. Сэтгэлийн хаттай гэх боловч амиа хорлох оролдлого хийгээд байдаг. Үүний цаад шалтгаан юу вэ? 

 

- Сэтгэл зүйн шийдэмгийн чанартай холбоотой гэж хэлж болно. Эрчүүдэд тестостерон өндөр байдаг учраас амьдралын зан төлөв нь үүнтэй холбоотойгоор шийдвэрийг маш хурдан гаргахад нөлөөлдөг. Эцэст нь тултал явдаг. Тухайн хүний ухааны цар хүрээнээс хамаарч оновчтой шийдвэр гаргалт янз бүр. Ухаантай эрэгтэй хүн хүчтэй шийдвэр илүүтэй гаргадаг байх жишээтэй. Тиймдээ ч улс төр, бизнесийн салбарт дийлэнх нь эрчүүд байдаг гэдгийг бүгд мэднэ. 


Харин эмэгтэйчүүд эстроген дааврын нөлөөгөөр зөөлөн сэтгэлтэй, эрхлэх хандлагатай, эцсийн хүчтэй шийдвэр гаргах тал дээр сул. Үүний тод илрэл нь эрэгтэйчүүд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт гэх мэт сэтгэл зүйн асуудал, эмгэгт бага өртдөг ч түүнийг даван туулах чадваргүйн улмаас эцсийн шийдвэрийг гаргадаг. Эмэгтэйчүүдэд эдгээр сэтгэл зүйн эмгэг илүүтэй тохиолдох боловч даван туулах чадвар нь сайн байдаг нь судалгааны тоо баримтаар нотлогдсон. 

 

- Жендэрийн тухай их ярих болж. Миний ажигласнаар сүүлийн үед нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний эрх гэж хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдээд байх шиг санагддаг. Уг нь бол хосоороо нэгдэж ойлголцож байж бат бөх гэр бүл байх ёстой мэт? 

 

- Сүүлийн 40-50 жилийн хугацаанд жендэрийн асуудал, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр болсонтой холбоотойгоор эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийн тухай их ярих болсон. Үүнийг ярих болсон шалтгаан нь хосуудын харилцаанд нөлөөлж байгаа гэдэг утгаараа. Монголчууд хот айлаараа цөөхүүлээ амьдардаг, эрчүүд нь дайн тулаанд явах үед эмэгтэйчүүд нь ар талаа авч явдаг байв. Гадаа гарч эр, гэрт орж эм гэж үг хүртэл байдаг шүү дээ. Нөхрийн эзгүйд бүх ажлыг хийдэг байсан. Тиймээс нүүдэлчид, Монгол эмэгтэйчүүд хүчтэй, хаана ч амьдрах, дасан зохицох чадвар сайн. 

 

Өөр нэг шалтгаан нь гэвэл, 20-р зууны Монголчуудын хувьд Атрыг эзэмших аянд эрчүүд нь ихэвчлэн явдаг байлаа. Суурин амьдарч эхлэх үед охин хүүхдэд боловсрол хэрэгтэй гэдэг үзэл хүчтэй болсон. Үүнээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд боловсролын ялгаа гарч эхэлсэн гэж хэлж болно. Эрчүүд нь илгээлтээр малд, эсвэл цэрэгт, барилгажилтад явчихдаг. Харин охин хүүхэд биеэ авч явах чадвар сул учраас сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй гэж эцэг эх нь үзэж охидоо их дээд сургуулиудад явуулдаг болсон. Эмэгтэйчүүд нь дээд боловсрол эзэмшээд, юм үзэж хараад эхлэхээр ертөнцийг үзэх үзэл ч нь өөрчлөгдөнө. Эрчүүд нь малаа маллаж ахуйгаа бодож байхад, эмэгтэйчүүд нь дэлхийг харж эхэлсэн нь ийм ялгааг бий болгосон.

 

Энэ байдал цаг хугацааны явцад мэдээж өөрчлөгдөнө. Нэг ёсны процесс. Дараа дараагийн асуудлууд ч урган гарсаар л байх болно. Тиймээс хүлээн зөвшөөрөх, дасан зохицох сэтгэл зүйн боловсрол чухал юм. 

 

- Жинхэнэ эр хүн гэж хэн бэ. Орчин үеийн Монгол эрэгтэй хүнийг ийм л байхад болно гээд тодорхойлбол?

 

- Түүхээс харахад уламжлагдан ирсэн чанарууд бий. Дээр яриандаа ч дурдсан. Эр хүн шулуун шудрага, ажил хэрэгч, хүчтэй, гэр бүлээ хамгаалах, ойлгох чадвартай, мэдрэмжтэй, хайрладаг халамжилдаг байхад болно доо.

 

Нөгөө талдаа, цаг хугацаа прогресстэй холбогдоод байгаа. “Бидний үед тийм байсан, одоо ийм байна” гэж ярьдаг даа. Хүний сэтгэл зүй 20-р зууны эхэн үе, дунд үе шиг байхгүй. Геополитик ч нөлөөлж байна. Тухайн ард түмний сэтгэл зүйн байдалд бусад улсын геополитик хүртэл нөлөөлөх болсон. Тухайлбал, 20-р зуунд Оросуудын нөлөөлөл илүүтэй байсан бол, 1990 оноос хойш ардчилал, либерализм, Америкийн нөлөөлөл илүүтэй байсан. Харин сүүлийн 20-иод жил Азийн тэр тундаа Солонгосын соёлын нөлөөлөл асар их орж ирж байна. Тэгэхээр эрчүүд төдийгүй нийгмийн сэтгэл зүйд эерэг сөрөг олон талаараа нөлөөллөө тусгаж байгаа. 

 

- Гэр бүлийн хүчирхийллийн 90-ээд хувийг эрчүүд үйлдсэн байдаг.  Тэдний сэтгэл зүйн төлөвшил муу байна уу? 

 

- Бүх эрчүүд биш л дээ. Тодорхой хувь нь л ийм. Энэ гарцаагүй гэр бүлийн хүмүүжил болон өөр олон шалтгаантай холбогддог. Өт ч гэсэн биед нь хүрэхэд өрвөлздөг гэдэг шиг. Хүчирхийллийг зөвхөн бие махбодын бус сэтгэл зүйн, эдийн засгийн гэх мэт олон хуваана. Эрчүүд ч сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байна. Хэрэв эрчүүд гомдож, туньж, хэрүүл хийх нь ихэсвэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Одоо цагт сэтгэлзүйдээ анхаарал хандуулна гэдэг таны төдийгүй эргэн тойрны бүх хүмүүст л хамааралтай зүйл болсон шүү дээ. 

 

- Сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа хөгжүүлэх нь хэр үр дүнтэй, ач холбогдолтой вэ?

 

- Дээх нь үед IQ буюу оюун ухааны чадварыг чухалчилдаг байсан бол сүүлийн жилүүдэд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг эзэмшүүлэх талаар ярих болсон. Энэ хоёроос гадна AQ буюу дасан зохицох чадвар хамгийн чухал юм. AQ (Adaptive quotient) чухал гэдгийг мэддэг байх нь бие биенийхээ давуу, сул талыг хүлээн зөвшөөрч дасан зохицоход дөхөм болно. Гэтэл янз бүрийн шалтгааны улмаас AQ чадвар зарим хүнд сул байх нь бий. Улмаар нэг нь хүчирхийлэгч, нөгөөх нь сул дорой шинжтэй буулт хийж явсаар тодорхой хугацааны дараа нэг нь утгаараа хүчирхийлэгч болж сул дорой нь сэтгэл гутралд орж төгсдөг. Тиймээс сэтгэл зүйн боловсрол, ойлголт мэдлэгээ үргэлж сайжруулж, сэтгэлээ анзаардаг байх нь юу юунаас илүү чухал.

 

- Гэр бүлийн хүмүүжил чухал гэлээ. Эрэгтэй хүүхдээ өсгөхдөө юуг анхаарах вэ?

 

- Гарцаагүй нэгдүгээрт EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг суулгах нь чухал. Хайрлах, хайрлуулах мэдрэмжийг өгч чаддаг болгож өсгөх. Аав хүн хүүдээ EQ болон AQ (дасан зохицох) чадварыг эзэмшүүлнэ. 

 

"Юу ч болж байсан миний хүү хайрла, хайрлуул” гэж сургадаг. Ирээдүйн эхнэрийгээ таньж мэдээд юуг нь ойлгож, юуг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг хэлдэг байх хэрэгтэй. 

 

EQ, IQ, AQ бол тулганы гурван чулуу. Энэ гурван чадвар сайн байснаар аливаа асуудлыг хамгийн сайнаар шийдвэрлэх аргаа олж чаддаг болох юм. 

 

Аав хүн хүүхдэдээ “Эрэгтэй хүн ийм байдаг шүү, эмэгтэй хүнийг ингэж хайрладаг, ингэж харилцдаг шүү” гэдэг загвар нь болдог. Эрэгтэй хүүхэд яг л тэгж өсдөг. Ээж хүн хүүдээ уян хатан, мэдрэмжтэй байх, эсрэг хүйстнээ хайрлах чадварыг өөрийн байгаагаараа ухамсаргүйд нь олгож байдаг. Таны хүү ирээдүйд ямар эр хүн болох нь танай гэр бүлийн үйл хөдлөл, авир араншин, орчноос л ихээхэн шалтгаална даа. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Үнэээн:
Овоо зөв юм хэлсэн хүүхнүү энэ чинь
2023-11-25
Энэ тэнэг авгайн нөхөр нь тиям юм блгүй эсвэл нөхөргүй ганц бие юм блгүй дэ монгол эрчүүд тийм арчаагүй эм хүн шиг болуон гэдэгт би л лав итгэхгүй
2023-11-19
Бас юүн гадны залилагчид вэ одоо энэ мүүн зүүн христ мристээ болиочээ эд нараас болж байгаа юм хэзээ монгол эр хүн амиа хоролж байсан юм
2023-11-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-18
Бас юүн гадны залилагчид вэ одоо энэ мүүн зүүн христ мристээ болиочээ эд нараас болж байгаа юм хэзээ монгол эр хүн амиа хоролж байсан юм
Angela:
БИ 2023 ОНД НӨХРИЙГЭЭ ХУВИРХЫГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ. Сайн байцгаана уу, намайг АНУ-аас ирсэн Ирен гэдэг. Би түүнээс асуудал юу болсон бэ гэж асуухад, би санваартан Мүрүгу хэмээх агуу хүчирхэг шившлэгчдийн тухай дэлхий дахинд хэлмээр байна, миний нөхөр намайг хуурч, намайг болон бидний хүүхдүүдтэй харьцахаа больсон. тэр намайг хайрлахаа больж, салахыг хүсч байна гэж хэлсэн. Би маш их сэтгэлээр унасан би өдөр шөнөгүй уйлсан ч тэр гэрээсээ гарлаа. Би агуу хүчирхэг санваартан Мөрөгү хэрхэн тусалсан тухай нийтлэлийг хараад интернетээс ямар нэгэн зүйл хайж байлаа. Минийхтэй адил нөхцөл байдалд олон хүн түүний имэйл хаяг тэнд байсан тул би түүнд асуудлынхаа талаар и-мэйл илгээсэн, тэр надад 72 цагийн дотор эргэж ирнэ гэж хэлсэн, би түүний хүссэн бүх зүйлийг хийсэн бөгөөд маргааш нь намайг хамгийн их гайхшруулсан. Нөхөр маань гэртээ буцаж ирээд намайг уучилж, хүлээж аваач гэж уйлж, гуйж байсан, тэр ч бас чамд тусалж чадна. Имэйл: dr.makinidrmurugu@gmail.com https://drmakinidrmurugu.blogspot.com Whatsapp: +90 538 069 4285 Вэбсайт: https://www.drmuruguspellhome.com
2023-11-18
Angela:
БИ 2023 ОНД НӨХРИЙГЭЭ ХУВИРХЫГ ЯАЖ ЗОГСООХ ВЭ. Сайн байцгаана уу, намайг АНУ-аас ирсэн Ирен гэдэг. Би түүнээс асуудал юу болсон бэ гэж асуухад, би санваартан Мүрүгу хэмээх агуу хүчирхэг шившлэгчдийн тухай дэлхий дахинд хэлмээр байна, миний нөхөр намайг хуурч, намайг болон бидний хүүхдүүдтэй харьцахаа больсон. тэр намайг хайрлахаа больж, салахыг хүсч байна гэж хэлсэн. Би маш их сэтгэлээр унасан би өдөр шөнөгүй уйлсан ч тэр гэрээсээ гарлаа. Би агуу хүчирхэг санваартан Мөрөгү хэрхэн тусалсан тухай нийтлэлийг хараад интернетээс ямар нэгэн зүйл хайж байлаа. Минийхтэй адил нөхцөл байдалд олон хүн түүний имэйл хаяг тэнд байсан тул би түүнд асуудлынхаа талаар и-мэйл илгээсэн, тэр надад 72 цагийн дотор эргэж ирнэ гэж хэлсэн, би түүний хүссэн бүх зүйлийг хийсэн бөгөөд маргааш нь намайг хамгийн их гайхшруулсан. Нөхөр маань гэртээ буцаж ирээд намайг уучилж, хүлээж аваач гэж уйлж, гуйж байсан, тэр ч бас чамд тусалж чадна. Имэйл: dr.makinidrmurugu@gmail.com https://drmakinidrmurugu.blogspot.com Whatsapp: +90 538 069 4285 Вэбсайт: https://www.drmuruguspellhome.com
2023-11-18
XUCHINDUULI80955877S
2023-11-17
ANYSDN80955877
2023-11-17
Яг ийм бгаа:
Эрчүүд гомдож, туньж, хэрүүл хийх нь ихэсвэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй
2023-11-17
XALYYTSTL SEKSYG GOE TANILTSN80955877
2023-11-17
UILCHLI SEXSYGR XANI80955877
2023-11-17
SEKSDI8095877
2023-11-17
Шалчигнуур эрчүүл олширсон цаг дор
2023-11-17
Зочин:
Сүүлийн үед эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүс шиг амархан гомдож тунирхаж хэрүүл хийдэг болсон
2023-11-17