ЮНЕСКО-гийн чуулганд үг хэлсэн анхны К-поп хамтлаг SEVENTEEN
2023-11-17

Хоёр жилд нэг удаа болдог ЮНЕСКО-гийн залуучуудын 13 дахь форумын тусгай хуралд Солонгосын алдарт "Seventeen" хамтлаг оролцов. Ингэснээр тус хамтлаг ЮНЕСКО-гийн хуралдаанд үг хэлэхээр уригдсан  анхны К-поп хамтлаг болсон юм.
 

Хамтлагийн төлөөлөл гишүүдээс илтгэл тавихдаа "Хамтлаг анх байгуулагдаж байх хугацаанаас өдийг хүртэлх түүхээ хуваалцахаас гадна Солонгосын Юнескод бүртгэлтэй биет болон биет бус өвийн талаар, цаашлаад Солонгосын Үндэсний Комисстой хамтран ажиллаж, залуучуудад боловсролын ач холбогдлыг ойлгуулах зорилготой #GoingTogether кампанит ажлын талаар онцолж ярьжээ.  Мөн тэд өөрсдийн хит дуунууд болох “WORLD”, “Darl+ing”, “Headliner, ” “God of Music”, “Together” зэрэг дуунуудaa эгшиглүүлжээ.

 

SEVENTEEN хамтлагийн хувьд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс хамааралтай байгалийн аюулт үзэгдэлд өртсөн улс орнуудад үргэлж тусламжийн гараа сунгадаг төдийгүй залуусын дунд олон нөлөөллийн ажил хийдэг гэдгээрээ улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй явж буй хамтлаг юм. Шүтэн бишрэгчид нь тэднийг Сүүнээс ч цагаахан сэтгэлтэй хэмээн онцолдог байна. 

Shuud.mn
Сонин хачин
larbi:
Info : Larbi-finance@hotmail.com Merci à l’Institut de Prêt entre Particuliers (IPP) qui m’a permis d’avoir mon prêt en 72h à un taux de 2% sans frais à l’avance. Je souhaite vivement que toutes les personnes dans ce forum en profite. Pour plus renseignements, veillez visiter son site web ou prenez directement contact a son e-mail https://www.larbi-finance.com/ https://sites.google.com/view/larbifinance/accueil Larbi-finance@hotmail.com Bonne chance à vous
2023-12-02