Б.Энхбаяр: Нүүрсний сонсголын үеэр ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ илчлэгдэнэ
2023-11-17 15:25

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар мэдээлэл сонслоо.

 

 

Мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ялын бодлогын бодлогыг чангаруулаад, хууль батлаад ч авлига буурахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь дээрх хүмүүс нь долоон жилийн туршид олон олон хүмүүс хулгайд холбогдсонтой холбоотой. Дээд дарга нар ингэж хулгайлж байгаа юм чинь гэсэн бодолтой. Албан тушаалтай байгаа дээрээ идэж ууя гэсэн хандлагатай болсон. Нүүрсний хулгай гэхэд 29 км газар 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг  120 сая төгрөгө болгосон. Өнөөдөр энэ тээвэр 20 сая болсон. Үүнээс ч буурах ёстой. Нүүрсний хулгайч нар хэмжээг багасгаж, очер дараалал бий болгоод 120 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд өнгөрсөн есдүгээр сарын дундуур 350 мянган тонн хүрч, рекорт тогтоолоо. Төсвийн орлого 23 хувиар давуулан биелэгдэж байна. Авлига хээл хахуул Монголын хөгжлийг хойш татаж байна. Ялын бодлогыг хангалттай чангаруулсан. Асуудал гаргасан хүмүүсдээ хариуцлага тооцмоор байна. Та бүхэн бүх эрх мэдэл байна. Асуудал гаргасан хүмүүс хамгаалалтгүй л явж байна. Нэгэндээ хариуцлага тооцохгүй барьцаалагдсан байгаа байдал чинь нийгмийг үзэн ядалтад аваачиж байна.

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Байр суурь, үг гэж хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн бол туршлагатай улстөрч. Нам доторх авлигачдадаа их шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол Монголын зовлон, хүний эрхийн дайсан болоод байна. Авлигаасаа салах тухайн улс төрийн намын өөрийнх нь асуудал. МАН шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Хурдтай үе солигдож байна. Сайн цаг наашилж байна. 

 

Ирэх сард нүүрсний сонсгол хийх гэж байна. МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд дийлэнх хулгай яригдана. Намчирхал, дарга цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан ЖИНХЭНЭ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх асуудалд АН битгий татан ороогдоорой. Танай нам одоо хүртэл энэ хулгайчаасаа салж чадахгүй байна.

 

Ардчилсан нам Б.Пүрэвдорж шиг шударга гишүүдээ гаргахгүй байгаад гайхаж байна. Өнөөх л Авлигачидтайгаа 20 жил явж байна. Өөр намын дотоод асуудалд орох нь улс төрийн соёлгүй хэрэг гэдгийг би ойлгож байгаа. Нэгэнт ард түмэн нүүр царайг мэдчихсэн МАФИЙН эздээсээ хамтдаа салцгаая гэж уриалж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
80955877AX NART
2023-11-19
ZYGAATSN JARGAAN80955876
2023-11-19
Даварсан Өнөршантааж:
Улны ОРКуудын шүтээн Өнөрөөг сэтгүүлч хийх эрхийг цуцлаж зайлуулах цаг болсон, эх захаа алдсан хэрүүлч авгайн урсгалыг сэтгүүл зүйд оруулж, шударга дүр эсгэж бүлэглэлийн нэгнээ намнах уяаны нохой,шантааж хийж тэрбумтан болсон. Нямбаатар руу ингэж дайрч байгаагүй, мөрдөн байцаагч аятай хэрэг задалдаг байсан, Сумяабазар, Учрал, нүүрчин яруу найрагч Мөнхбатын хүн гэдэг нь үг батлагдаад, ингэж чичэрч байгаа.
2023-11-19
SEKSERR XANI80955877
2023-11-19
Зочин:
Нуурсний сонсголыг жадлан эсэргууцэж байнаа Сэтгуулч Онороо жишээлбэл нас барсан оюутнаар шоу хийж Энхбаярыг муухай харагдуулах гэж машин руу нь бараг дайрч хэл амаар доромжилж байх юм Ард нь хэн гэгч. Нуурсин байнаа ятов аймгийн нуурсид уу газрын наймаачид уу
2023-11-18
Даварсан Өнөршантааж:
Улны ОРКуудын шүтээн Өнөрөөг сэтгүүлч хийх эрхийг цуцлаж зайлуулах цаг болсон, эх захаа алдсан хэрүүлч авгайн урсгалыг сэтгүүл зүйд оруулж, шударга дүр эсгэж бүлэглэлийн нэгнээ намнах уяаны нохой,шантааж хийж тэрбумтан болсон. Нямбаатар руу ингэж дайрч байгаагүй, мөрдөн байцаагч аятай хэрэг задалдаг байсан, Сумяабазар, Учрал, нүүрчин яруу найрагч Мөнхбатын хүн гэдэг нь үг батлагдаад, ингэж чичэрч байгаа.
DYRAA XANI XUSLEER TACHI80955877
2023-11-17
SHAAX ERD XUCHINDUULI80955877
2023-11-17
123:
Шударга үйлсийн төлөөх ажилд нь амжилт хүсье.
2023-11-17
44DEESH SEKSY ERTEI80955877
2023-11-17
SEKSEER TAICHI80955877
2023-11-17