Израилын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хүүхдүүд байлдааны ажиллагаанд оролцож байна
2023-11-20 12:30


ХАМАС бүлэглэл өнгөрсөн сард Израил руу гэнэт халдсаны дараа Израил ХАМАС-т дайн зарлаж, бүх нийтийн дайчилгаа зарласан. Энэ дайчилгаанд бүхий л цэргийн үүрэгтнүүд хамрагдах ёстой бөгөөд дайчлагдаж, фронт руу явсан хүмүүсийн дунд тус улсын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд ч байгаа аж. 

 

Тодруулбал, байлдааны ажиллагаанд оролцож байгаа Израилын улс төрийн дээд удирдлагын хүүхдүүдийн жагсаалтыг Израил нийтэлсэн бөгөөд энэ жагсаалтад Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Ерөнхийлөгч Ицхак Герцог нарын хүүхдүүд багтсан байна. Түүнчлэн Израилын Батлан хамгаалахын сайд Йшоав Галантын хоёр хүү, Батлан хамгаалахын сайд асан Бени Ганцын гурван хүү фронт дээр байлдаж байгаа гэж Ynet мэдээлжээ. 

 

Үүний зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын сайд, Хуульзүйн сайд нарын хүүхдүүд ч армид татагдсан байна. Мөн Хот суурингийн асуудал эрхэлсэн сайд Орит Струкийн гэр бүлийн найман гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Ави Дихтерийн бүх хүүхэд, Сангийн сайд Бецалель Смотричийн хоёр дүү байлдаж яваа аж. Харин Хөдөлмөрийн сайд Бен-Цурагийн гэр бүлийн нэгэн гишүүн байлдааны үеэр шархджээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Олон улс орны залуус хэдэн мянгаараа дайнаас зугтааж, цагаачилж байхад израйльчууд харин Эх орноо хамгаалахаар гадаадаас нутаг руугаа зүтгэцгээж байна. Үнэхээр гайхалтай.
2023-11-20
Элбэгдоржийн хүү Суданд албаа хааж байхад Женкогийн хүү нь хар тамхиа угзраад л.. 12 давхараас найзаа түлхээд л..
2023-11-20
Инфляцийг бүрэн дарна гэж амласан, хэт барууны либертари үзэлтэн Хавьер Милей Аргентин улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний ялалт нь урьдчилан тааварлашгүй, эмх замбараагүй ирээдүй рүү түлхэж байна гэж ажиглагчид санаа зовниж байна. Саналын 99 хувийг тоолж дуусахад улстөрчдийг элэглэгч, телевизийн од Хавьер Милей 55.69 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч зүүн-төвийн үзэлтэй, сангийн сайд Сержио Масса 44.3 хувийн санал авчээ. Аргентинд өргөн тархсан ядуурал, инфляцийн өсөлтөөс үүдсэн "эмгэнэлт бодит байдал"-ыг эрс өөрчлөх амлалтыг Хавьер Милей өгч байна. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэрээ Аргентины 45 сая иргэний 40 хувийг ядууруулж, инфляцийг 140 гаруй хувьд хүргэсэн санхүүгийн хямралыг даван туулахын тулд Төв банкийг татан буулгаж, эдийн засгийг долларжуулахаа амлажээ. 53 настай Хавьер Милейг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай зүйрлэх нь элбэг. Тэгвэл түүнд баяр хүргэн Дональд Трамп "Бүх дэлхий харж байна. Би чамаар маш их бахархаж байна. Аргентиныг дахин аугаа болгох чиний ээлж ирлээ" хэмээн жиргэжээ. Түүнчлэн Твиттерийн шинэ эзэн Элон Маск ч "Аргентинд хөгжил цэцэглэлтийн үе ирлээ" гэж жиргэсэн байна.
2023-11-20