Дэлхийн хамгийн үнэтэй виски
2023-11-20 15:01

1986 онд худалдаанд гаргасан Macallan Adami гэх ховор шотланд вискиг Лондон хотноо Sotheby's дуудлага худалдаагаар худалджээ. Дэлхийн хамгийн үнэтэй викси гэж шинжээчид нэрлэдэг энэ виски дуудлага худалдаагаар асар өндөр үнээр зарагдсан байна. 

 

The Guardian сонины мэдээлснээр, 1986 оны шотланд виски дуудлага худалдаагаар 2,7 сая доллар буюу монгол мөнгөөр тооцвол 9,4 тэрбум төгрөгтэй дүйх үнэд хүрчээ. Ингэснээр Sotheby's дуудлага худалдааны газрын худалдаагаар зарагдаж байсан согтууруулах ундааны дундаас хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа аж. 

 

Анхлаад энэ вискиг 750 мянгаас 1,2 сая фунт хүрнэ гэж тооцоолж байсан ч эцсийн дүнд хоёр дахин өндөр үнээр худалдаалагдсан байна. Асар өндөр үнэ хүрсэн энэ шотланд виски 1986 онд савлагдсан 40 шил виски бүхий цуглуулгад багтдаг аж. Гэхдээ виски савлагдахаасаа өмнө 60 жилийн хугацаанд царсан торхонд хадгалагдсан учир онцгой амттай байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин