М.Анхцэцэг Парисын олимпод оролцох болзлоо хангалаа
2024-05-16

"Парис 2024" Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.

 

 

Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.

 

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай.

Shuud.mn
Сонин хачин
Олонбаяр Анхцэцэгт олмыг орцоороо баярлалаа амжилт хүсье
2024-05-16