Прокурорууд номын дуу сонсов
2012-01-27

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харъяа Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгуудын хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт Улсын ерөнхий прокурорын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 32 тоот тушаалаар батлагдсан "Хэрэг бүртгэлт, Мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар", 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 тоот тушаалаар баталсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх талаар 2 цагийн сургалтыг дүүргийн орлогч прокурор Ж.Ариунаа, туслах прокурор Д.Тунгалаг нар зохион байгуулан явуулжээ. Түүнчлэн хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд энэхүү аргачлалыг дагаж мөрдөхөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байгаа зарим асуудлын талаар харилцан санал солилцсон байна. Сургалтын явцад энэхүү зааврын 2 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн заалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлтэй зөрүүтэй байдлаар Цагдаагийн Ерөнхий газраас журамлагдсан зарим асуудлын талаар Улсын Ерөнхий прокурорын газарт санал хүргүүлэхээр тогтжээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Shuud.mn
Сонин хачин