Л.Гантөмөр: Ерөнхий сайдаас асууж байхад намын даргын байр сууринаас хариулаад байх юм
2012-01-27

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Сайд нарын томилгооны асуудлыг Ерөнхий сайдын оруулж ирсэн дарааллын дагуу хэлэлцэж, чуулганы хуралдааны эхэнд Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярвааг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчийн талаархи танилцуулга, байнгын хороодын санал, дүгнэлтийн талаар гишүүд хууль санаачлагч болон нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна.   Л.Гантөмөр: Засгийн газраа байгуулах бүрэн эрх нь Ерөнхий сайдад байгаа. Энэ удаагийн УИХ-д оруулж ирж байгаа сайд нар нь Ерөнхий сайд нар өөрөө санал болгох биш МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг дэвшүүлээд байна. Бүлгийн хуралдаанаар нууц санал хураалт явуулаагүй. Сангийн сайдад нэр дэвшиж байгаа дэмжигдээд ороод ирсэн. Цаашдаа энэ бүхэн яаж явах юм бэ. Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэж байх юм уу. Олонхийг бүрдүүлж байгаа нам нь сайд нараа мэдээд явах юм уу. Хэрэв олонхи нь мэднэ гэж байгаа бол үүнийг хуульд тусгах юм уу. 2008 онд Засгийн газрыг бүрдүүлэхэд Ардчилсан намаас Сангийн сайдад Н.Батбаяр гишүүнийг санал болгож байсан. Энэ үед Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн дагуу өөр хүн оруулж ир гэж байсан. Ингээд бид С.Баярцогтыг оруулж ирж байлаа. Зарим үед Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлээд байна. Энэ хуулийн зөрүүг яаж арилгах юм бэ. Мөн Н.Хүрэлбаатар сайдын талаар та их олон сонинд манай нам намынхаа шилдэг боловсон хүчинг сайдад нэр дэвшүүллээ гэж хэлсэн байсан. Төрийн алба улс төрөөс ангид байлгана гэж та өөрөө ярьсан. Манай намын бэлтгэгдсэн боловсон хүчин гэж тодотгосон байсан. Н.Хүрэлбаатарыг танай нам яаж бэлдсэн юм бэ. Яаман дээр байгаа Төрийн нарийн бичгийн дарга нарыг танай нам яаж бэлдсэн юм бэ. Төр улс төр гэдэг хоёр юмыг яаж салгах юм бэ. Хөтлөлцөөд яваад байх юм уу. С.Батболд: Ийм тогтсон байр суурь, өөрчлөгдөж байгаа асуудал гарч байгааг би гайхаж байна. АН-ын өмнө нь гаргаж байсан практикуудыг харахад ракциудын төлөөлөл маягаар ийм асуудалд ханддаг гэсэн юм яригддаг. Ямар ямар төлөөлөл ч гэнэ үү, 2008 онд ийм фракцын төлөөлөл орууллаа гэж байсан. МАН-д тийм зүйл байдаггүй юм. Ерөнхий сайд, аль ч намын дарга байсан намынхаа олонхийн саналыг авах эрх, үүрэг нь байгаа. Харин хэнийгээ ямар зарчмаар авах вэ гэдэг Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би өөрийн кабинетэд хэнийг авах вэ гэдэг сонголтоо хийсэн. Хэнийг авах, яаж авах нь ч миний бүрэн эрхийн асуудал. Үүнийхээ дагуу сонголтоо хийсэн. Хоёрдугаарх нь төрийн нарийн бичгийн дарга нарын асуудал. Төрийн нарийн бичгийн дарга нар гэдэг тухайн салбартаа хамгийн сайн бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин төрийн албан хаагч улс төрд шилжих асуудал хуулиараа нээлттэй. Тухайн төрийн албан хаагч улс төрийн албанд шилжвэл төрийн албан хаагчийн нөөцөнд шилжинэ. Ингэж орсон хүн аль ч намд байгаа гэж би ойлгож байгаа. Үүнийг холиж, хутгаж ярих нь зохижгүй байх гэж бодож байна. Л.Гантөмөр: Монгол Улсын Ерөнхий сайдынх нь хувьд өөрийнх нь бүрэн эрхийн асуудал яаж байна гэж асуусан юм. Үүнийг намын даргын хувьд хариулах шиг болсон. Монгол Улсын Ерөнхий сайдынх нь бүрэн эрхийн асуудал цаашид яах юм бэ гэсэн юм. Фракциудын талаар яриж байна. Энэ удаагийн сонголт танай намд фракциуд байгаа гэдгийг тод харуулсан юм биш үү. У.Хүрэлсүх, М.Энхболдын фракци гээд л яриад байсан. Манай намыг муухай болгоод өөрийн намаа сайхан болгоод яриад байх юм.   С.Батболд: Сая би хариулчих шиг болсон юм. Ойлгоогүй юм шиг байна. Ерөнхий сайдын хувьд би хариулсан. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн асуудлаа хэлбийлгэхгүй аваад явах нь зүйтэй. Тэргүүн шадар сайд гэдэг бол зөвхөн АН-ын даргын албан тушаал гэдгийг З.Энхболд заралсан. Уг нь би АН-ын дарга Н.Алтанхуяг дарга зөвхөн намынхаа байр сууринаас хандаагүй гэж бид харж байсан. Ерөнхий сайд парламентийн бүрэлдэхүүнд бүхэлд нь хянах нь зүйтэй гэдгийг дэмжиж байна.Энэ мэтчилэнгээр УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.   С.Заяа
Shuud.mn
Сонин хачин
T1 ee chi arai batbold gantomor 2 iin medleg bolovsroliig hartsuulaad bgaa yum uu. T1t deg bna sh dee Batbold Gantomoriin shagaind ch hurekhgui sh dee medej av
2012-10-22
yaj harahaar ene luvarchan batboldiig hardag bn gantomort batbold shig eh oronoo saraj idsen ym bhgui
2012-03-30
Гантөмөр өө:
Аргагүй Гантөмөрөө чи өөрийнхөө түвшинд сэтгэнэ ойлгоно, Батболдын яриаг чи ойлгохгүй, Мэдлэг боловсролын зиндаа харагдаад байна, Чи жаахан юм сурч мэдэж боловсорч ирээд Батболд энэ тэртэй ярих гэж оролдооч Одоо бол чамд дэндүү бэрхшээлтэй байгаа,гэхдээ бид чамайг ойлгож байна аа санаа зоволтгүй
2012-01-27
T1 ee chi arai batbold gantomor 2 iin medleg bolovsroliig hartsuulaad bgaa yum uu. T1t deg bna sh dee Batbold Gantomoriin shagaind ch hurekhgui sh dee medej av
soolooo:
batboldig gantumurtei yaj zuirleh we jg hahaha batbold chine shaal ur hun gantumur bol arai haha
2012-01-27
suren:
ene gantumur jaaxan um oilgodoggui tolgoi um aa, gaigui um gecen cnin bisn um aa
2012-01-27
ene batbold jinkhen teneg yumdaa xa xa muu ulaan komunictuud
2012-01-27
энэ гантөмөр их пээдийж байнаа, өөрийгөө хэн болчихсон гэж боддог юм бол. их зантай дээрэлхүү авиртай хэрүүлч авгай шиг шогийн л харагдаж байнаа. сүрхий улс төрч харагдахгүй байна шүү дээ.
2012-01-27
çî÷èí:
õó- íàìä õ¿íèé ººäººñ îí÷òîé çºâ òîâ÷ õàðèóëò ºã÷ ÷àäàõ õ¿í ¸ð íü áàéõã¿é þìàà. àðãàã¿é áèç äýý. ëóéâàð õóëãàé õóóðàì÷ áàéäëààð àæèë ÿâóóëäàã áîëîõîîð òýð áèç...ýíý áàòáîëä ¿íýõýýð ñóë õ¿í áàéíà. ñîãòóó áàÿð ýíý áàòáîëäîä çàñãèéã áýëýãëý÷èõñýí íü àëäàà áîëæ äýý.
2012-01-27
зочин:
Хэдүүлээ талцахаа болий зүгээр хүмүүс камерын өмнө юу ярьж байсныг саны лдаа Ардчилсан нам засгаас гарахдаа “Бид дараагийн сайдуудыг томилоход дэмжлэг үзүүлж Засгийн газрыг шуур хай бүрдүүлэх боломжоор хангана Манайх авахдаа алгаа харуулдаг өгөхд өө нуруугаа харуулдаг нам биш” гэж сонины нүүр камерийн дуран бүхний өмнө хэлж явсан шүлс нь хатаагүй байхад ясаа таниулж нусаа цухуйлгаж эхэлсэн Ардчилсан намын дарга нь НАлтанхуяг юм уу аль эсвэл нам бус гэгддэг ард түмний эв нэгдийг илэрхийлэгч ЦЭлбэгдорж юм уу гэдгийг ард түмэн ойлгохоо болиод байлаа
2012-01-27