“Miss deaf Mongolia- 2012" тэмцээний ялагч тодорлоо
2012-01-28

Сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн дунд жил бүр зохиогддог  “Miss deaf Mongolia- 2012” тэмцээн өнгөрөгч баасан гарагт УДЭТ-т болж өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлөөр Б.Тунгалаг шалгарсан бол тэргүүн дэд миссээр Д.Сарантуяа, дэд миссээр Т.Дөлгөөн, фото миссээр Д.Гэрэлтуяа, шилдэг үндэсний хувцастай миссээр Н.Золзаяа нар тус тус шалгарлаа. Уг тэмцээний  ерөнхий шүүгчээр “Монгол модель” агентлагийн захирал, топ модель Д.Болормаа, “Crazy Point” сэтгүүлийн эрхлэгч Л.Алтмаа нар ажиллажээ. Энэ жилийн тэмцээний тэргүүн байрын эзэн Б.Тунгалаг ирэх долдугаар сарын эхээр Чех улсад болох “Miss deaf International”-д оролцох эрхийн бичгээр шагнуулав. Харин дэд байрт шалгарсан Т.Дөлгөөн Өмнөд Америкт болох тэмцээнийг зорих юм. Энэ жилийн тэмцээнд 12 бүсгүй оролцлоо.
Shuud.mn
Сонин хачин
Bitgii guts:
Bitgii guts
2013-01-04
худлаа байна штэ:
хөөе энэ чинь 4өдөр болсон штэ яагаад 5 өдөр гээд бичсийн
2012-01-28