АН-ын бүлэг баасан гараг бүр үгээ хэлнэ
2012-01-30

АН-ын бүлэг баасан гараг бүр Засгийн газрын мэдээллийн дараа сөрөг хүчний байр сууриа илэрхийлэн үгээ хэлдэг байхаар болж байна. Өөрөөр хэлбэл чуулганы хуралдаан мэтгэлцээний хэлбэртээ орох аж. Энэ тадлаар АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө. Тус намын бүлгээс тэтгэврийн зөрүүг арилгахыг дэмжиж ажлын хэсэг байгуулсан байна.  Үнийн өсөлттэй холбогдуулан иргэд бухимдаж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байна. Юунаас болж үнийн өсөлт үүссэн шалтгааныг тогтоон дүгнэлт гаргаж Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж үнийн өсөлтийг бууруулах тодорхой саналыг оруулж ирэхийг үүрэг болгожээ. Орон нутгийн сонгуулий УИХ-ын сонгуультай хамт явуулах шаардлагатай. Ингэх нь зардал мөнгө, зохион байгуулалтын хувьд хүндрэлгүй, иргэд сонолтоо хийхэд саадгүй гэж үзэж байгаа. Сонгогч сонгуулийн байранд орж ирээд УИХ,  аймаг дүүгийн ИТХ,  сум,  хорооны ИТХ-ийн тэргүүлэгчдийг сонгох  гурван хуудас авч 10-11 хүнийг нэрий дугуйлах юм. Санал тооллого автоматжуулсан болохоор асуудал гарахгүй. Харин  АН-ын байнгын хороодын дарга нар байх болно. Харин дараагийн даргын сонгууль явуулах байх. Энэ талаар УИХ-ын даргын дэргэдпэх зөвлөл  өнөө маргаашгүй хуралдаж шийдэх байх гэсэн юм.
Shuud.mn
Сонин хачин