Хотын замд 98 км/цагийн хурдтай давхисан жолоочид хариуцлага тооцно
2012-01-30

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс  автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийн дүрс бичлэгийг хянахаас гадна тэднийг дүрэм зөрчиж байгаа эсэхийг ажиглаж байдаг. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд  Эх нялхас хүрэх замын хяналтын камерт бичигдсэн 4980УНС улсын дугаартай жижиг оврын ачааны машины хурд 98 км/ц-т хүрчээ. Хотын ихэнх замуудад   хөдөлгөөний ачаалал ихтэй байдгаас  түгжирч явсаар цаг хугацаа их алддаг. Гэхдээ  алдсан цагаа нөхөх мэт ийнхүү хурдалж байгаа нь  маш эрсдэлтэй гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс сануулж байна. Уг жолооч  хөдөлгөөнд оролцох хурдаа өөрөө мэдэж байж болох ч хотын зам дээр  зорчих зөвшөөрөгдөх хурд 60км/цаг. Тиймээс уг жолоочид хурд хэтрүүлсэн хэмээн хариуцлага тооцохоор болжээ. Хамгийн гол нь хүйтэн сэрүүний улиралд авто замын хальтиргаа гулгаа их байгаа энэ үед зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хурдлах нь осол аваарт өртөх аюулд  учруулна  гэдгийг жолооч нар анхаарах ёстой юм. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Joloodoh erhiig ni buh nasaar ni hori
2012-02-14
Сахалтай жаал:
Яаааая минийх юу гэж алдийн бол доо хэхэ
2012-01-30
Яаааая минийх юу гэж алдийн бол доо
2012-01-30