
ОХУ-ын эдийн засаг сэргэхийн хэрээр тансаг хэрэглээний машин үйлдвэрлэл хөгжиж байна.
Тус улсын "ЗиЛ" машины үйлдвэр тусгай зориулалтын лимузин машин үйлдвэрлэж эхэлжээ. Уг машиныг улсын төрийн тэргнүүнүүдэд зориулан үйлдвэрлэж байгаа аж.
Хэрэв захиалга өсвөл тансаг зэрэглэлийн онцгой загвартай машинуудыг гурван жилийн дотор үйлдвэрлэдэг болно гэж үйлдвэрийн захиргаа мэдэгдсэн байна.
Мөн одоогийн төрийн өндөр дээд албаныхны унаж байгаа Мерседес, БМВ маркийн машинуудаас найдвартай байдал, тохь тухаараа шинэ машинуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ