
Румын улсад сүүлийн үед жагсаал цуглаан идэвхжиж улстөрийн амьдрал хурцдаад буй. Тэгвэл тус улсад 1000 өдрийн турш 900 гэрчтэй үргэлжилсэн дуулиант шүүх хурал өндөрлөсөн байна. Энэ нь Румыний экс ерөнхий сайд Адриан Настасийг шүүсэн хурал юм.
Ард түмэн, сөрөг хүчнийхний жагсаал цуглаанд ээрэгдсэн ерөнхийлөгчийн зүгээс энэхүү шүүх хурлыг яаравчлуулахаар нөлөө үзүүлсэний эцэст гурван жил гаруй үргэлжилсэн шүүх хурал хэдхэн өдрийн дотор дуусаж экс ерөнхий сайдыг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Румыний ерөнхийлөгч Траян Башескуг ард түмэн нь төдийгүй олон улсын ажиглагчид авилга хээл хахууль, гэмт хэргийн сүлжээнд орооцолдсон хэмээн шүүмжилдэг юм.
Румыний экс ерөнхий сайд Адриан Настасийн шүүх хурлыг яаравчлан дуусгаснаар ерөнхийлөгч өөрийн нэрийг цэвэрлэх томоохон алхам боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ