Оюутны тэтгэлгийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа
2012-01-31

Төрөөс оюутнуудад олгогдож байгаа тэтгэлгийг зөвхөн өдрийн ангийн оюутнуудад олгоно гэснээс үүдэн ШУТИС-ын оройн ангийн 500 гаруй оюутан эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэдний тавьж буй шаардлагыг БСШУЯ хүлээн авч, энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалан, шаардлагатай гэж үзвэл оройн ангийн оюутнуудад тэтгэлэг өгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна гэлээ.
Shuud.mn
Сонин хачин