Сүүлийн 14 хоногт 15-20 хүн халтиргаа гулгаанаас болон бэртжээ
Холбогдох газруудаас авсан судалгаагаар сүүлийн 14 хоногт өдөрт 15-20 иргэн халтирч унаж бэртэн, гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх” журамд “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй шийдвэрлэсэн байх” заалт бий. Гэвч албан байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн өөрийн үүдний хэсгийн цас, мөсөө цэвэрлээд ойр орчмын явган хүний зам, нийтийн эзэмшлийн цас мөсийг цэвэрлэлгүй орхигдуулсаар байгаа юм.
Тиймээс НИТХ-аас баталсан энэхүү журмыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дахин хүргүүлж, цас орсны дараа ойр орчноо цэвэрлэж, хальтиргаа гулгаагүй болгох ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшүүлж ажиллахыг дүүргийн удирдлагуудад даалгалаа.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ