Ж.Батзориг: Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна
2012-02-01

Цалингаа нэмүүлэхийг шаардсан ерөнхий боловсролын 87 сургууль, 61 цэцэрлэгийн  багш нар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж ажил хаялт зарлаж байсан ч хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр хийж, Засгийн газарт энэ сарын 8-наас эхлэн төрийн албан хаагчдийн цалинг 80 мянган төгрөгөөр нэмэх санал хүргүүлсэн учраас түр хугацаагаар завсарласан юм. Хэрэв Засгийн газраас товлосон хугацаандаа  цалин нэмэхгүй бол багш нар баярынхаа өдрөөр  ажил хаяна гэсэн  анхааруулгыг өгч буй. Энэ талаар МҮЭХ-ны Монголын багш нарын ҮЭХ-ны дарга Ж.Батзоригоос тодрууллаа. -Багш нар хэзээнээс ажил хаях вэ? -Яг одоогийн байдлаар бид Засгийн газраас гарах шийдвэрийг хүлээлж байна. Багш нар долоо хоног ажил хаясны дүнд гурван талт хэлэлцээрийг зохион байгуулж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Үүний дүнд цалинг хоёрдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, тавдугаарс арын 1-нээс 23 хувиар нэмэхээр болсон. Гэтэл цалин нэмэх Сангийн яам ажлын хэсэг гарган ажиллаж байгаа учраас энэ сарын 8-аас өмнө судалгаагаа хийж дуусаад УИХ-ын чуулганд өргөн барина гэсэн. Хэрэв амласан хугацаандаа цалин нэмэхгүй бол бол багш нар ажил хаяна, жагсана. -Гурван талд хэлэлцээрээр зөвшилцөлд хүрсэн юм биш үү? -  Гурван талт хэлэлцээрийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулсан учраас эндээс гарсан шийдвэрийг биелүүлэх байх гэж хүлээж байна. Шатахууны үнийн өсөлт, цалин тэтгэвэр нэмэх асуудлыг ч чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэнэ байх гэсэн хүлээлттэй байна.
Shuud.mn
Сонин хачин
222:
чи үнэхээр ийм тэнэг мал юмуу Эсүүл нэг муу дарганцар юмуу. Юмны үнэ өснө гэж айгаад 2007 оноос хойш цалин нэмсэнгүй. Гэтэл энэ цагаас хойш юмны үнэ бараг 2 дахин өсчөөд байна. Гэтэл цалин хэвээрээ байна ш дээ.
2012-02-01
мандах:
багш нар төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхийн төлөө жагссан шигээ юмны үнэ өсөлтийн эсрэг МҮЭ-с зохион байгуулсан жагсаалд оролцож зөвхөн өөрсдийгөө өрөвдөх биш бусдыг ч гэсэн жаахан ч бодож эх оронч байгаасай.
2012-02-01
Òýðãýë:
Ìîíãîëûí ýäèéí çàñãèéã óíàãààõ ãýñýí àðä ò¿ìíèé ÿäóóðëûã íýìýõ ãýñýí äàëä ñàíààã îéëãîõã¿é áàéãàà ìàíãàð áàãø ñàíààòàé àâèëãàë÷äûã ÿàíäàà õººðõèé .Ìýíãýò çàëóó ººðèéí òîëãîéòîé áîëîâóó
2012-02-01
Äîðæ:
Áàãø íàð öàëèí áîäîæ öàã íºõöººæ ñóóõààð ò¿¿íèé íýðýý Áàòçîðèã Ãàíáààòàðòàíãóóä àðäûí áààòàð áîëæ óëñ òºð õèéæ ñóóõààð ìýäëýã ÷àäâàðàà äýýøë¿¿ëýõèéí òºëºº ñóðàëöàæ, Öàëèíãèéí 80000 òºãðºãíèé íýìýãäëèéã äàãààä ºñºõ áàðààíû ¿íèéí ºñºëòèéã ã¿éöýõã¿é õîë õîöîð÷ ñàõèë õ¿ðòñýí áèø øàë äîðäîâ ãýã ÷ áîëíî äîî. ßäóó÷óóäààð á¿¿ òîãëîî÷ òàíû õàéðëààä áàéãàà õ¿¿õä¿¿ä ÷èíü ¿íèéí ºñºëòèéã ÿàæ äàâíà äàà.
2012-02-01
222:
чи үнэхээр ийм тэнэг мал юмуу Эсүүл нэг муу дарганцар юмуу. Юмны үнэ өснө гэж айгаад 2007 оноос хойш цалин нэмсэнгүй. Гэтэл энэ цагаас хойш юмны үнэ бараг 2 дахин өсчөөд байна. Гэтэл цалин хэвээрээ байна ш дээ.