Багш нарыг шагнав
2012-02-01

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа багш, сурган хүмүүжүүлэгч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж. Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц. Болдсайхан нар шагнал гардууллаа Монголын багш нарын 46 дахь жилийн ойд тохиолдуулсан Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Т. Мөнхтунгалаг, Нийслэлийн 76 дугаар сургуулийн захирал Х. Баяржаргал нарын 10 багш, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийн багш Д. Оюун, 34 дүгээр дунд сургуулийн багш Р. Өлзийхишиг нарын зургаан багш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Нийслэлийн 39 дүгээр сургуулийн багш  Х. Золзаяа нарын  15 багшийг   тус тус шагнав.  Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр нэр бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг шагнаж урамшууллаа. Н.Дэлгэр    
Shuud.mn
Сонин хачин