Х.Тэмүүжин: Жилийн дараа АТГ-ын дарга нартай хариуцлага ярина
2012-02-01

- Танд баримтаа өгсөн цагдаагийн аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа юу. Хэний тэмдэглэл болохыг дарга нар нь мэдэж л байгаа шүү дээ, цөөхүүлээ юм чинь? -Хэний тэмдэглэл гэдгийг мэдээд  цагдаагийн ар гэрийн холбооныхон тэр цагдаа руу утасдсан байна  лээ.  Чи тэмдэглэл хөтөлдөг хэн бэ, тохиръё.  Мэдүүлгээ өөрчил гэж дарамталсан байсан. Чамаас болж олон хүн шоронд орох гэж байна гэж дарамталсан юм билээ. Хүний эрхийн хорооноос тодорхой хэмжээгээр хамгаалалтад авсан. -АТГ-ын даргыг өөрчлөөд л тунчиг сүртэй байсан. Гэтэл шинэ дарга нар нь олон хүнийг халлаа. Энэ  шударга ёс мөн үү? Ажлаа хийж чадахгүйг нь халахгүй яах юм бэ. Ажиллаж  чаддаг хүн байсан бол барихыг нь бариад илчлэх л байсан. Тэгсэн нь алга байна шүү дээ. Одоо ингэж өөрчлөөд хууль эрх зүйн орчныг нь сайн  бүрдүүлээд,  боломж олгоод ирэхээр өөр болох ёстой. Хуучин байдлаараа байгаад байвал тодорхой хугацаа буюу жилийн  дараа АТГ-ын дарга нартай хариуцлага тооцно.
Shuud.mn
Сонин хачин
ari:
temuujin gishuun sain ajillaj bgad bayr hurgie.shudarga baina gedeg tani imej sh uu
2012-07-09