Жингээ хасахад минь тусалсан төрдөө "баярлалаа"
2012-02-03

Их санасан газар есөн шөнө хоосон хоносон монголчууд сүүлийн гурван жилийн хугацаанд жингийн алдагдалд орж байгаа гэхэд болно. Өнгөрсөн жил  сар бүрийн 21 мянган төгрөгөөр амь тариа залгуулж арай сөхрөөд унагачихгүй байсаар 2012 буюу сонгуулийн жилтэй золгож байна. 2008 оны сонгуулиас хойш их амлалтын 1,5 саяын дөнгөж 500 мянгыг авч дуусах гэж байгаа. Цуглуулж хураагаад өвлүүлж үлдээх хувьцаагаа ч авчихсан юм алга. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд 1,5 саяа авахаар гэр бүлийн гишүүдийн мөнгөө нийлүүлж байгаад бизнес хийнэ, орон сууцтай болно, газартай болно, хувьцаагаа  авахаараа цуглуулж хуримтлуулаад ногдол ашгийг нь хүртэнэ, үр хүүхдүүддээ өвлүүлж өгнө гэж өрхийн тэргүүнүүд сэрүүн зүүдэлсээр. Орой телевизийн дэлгэцээр амлалтын бэлэн мөнгө, хувьцааны сураг, улстөрчдийн өгнө өгөхгүй гэсэн хэрүүлийг сонссон.  Улстөрчдийн хэрэлдэх хоног нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн ядуурлын түвшин нэмэгдэж өдрөөс өдөр нэг өрхийн  тогоо хоосорч өлөн зэлмэн  болж байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс дахь ядуу өрхийн тоо 2002-2003 онд 61.1 хувь байсан нь 2007-2008 онд 35.2 хувь болж буурч байжээ. Тэгвэл энэ тоо энэ жил 39 хувь болж өссөн байна. Гэхдээ энэ бол статистик тоо.  Нийгмийн амьдрал дунд ороод бодит тоог гаргасан ядуурлын түвшин 60 гаруй хувьд хүрсэн гэж зарим эх сурвалж, улстөрчид ч хэлдэг. 2000 оноос хойш   монголчуудын амьжиргаа сайжирч  хүүхэд залуусгүй жингийн илүүдэлд орж тураах төвүүд цэцэглэсэн. Таргалалт хэмээх их хотын хуучаар өвдсөн охид залуус гудамжаар дүүрч байв. Тэгвэл 2008 оны сонгуулийн үеэс энэ өвчлөл газар авч монголчууд ядуурал гэгчийг мартаж цэнгэлийн манлайд хүрэх мэтээр төсөөлж эхэлсэн. Сонгуульд өрөлдсөн МАН, АН мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө, хувьцаа амалж ард түмнээ ядуугийн зовлонгоос ангижруулах их аянд мордов. Гэнэт баяжих гэмтэй, энэ их мөнгөө юунд зарцуулах хэрэгтэй вэ? Мөнгөө өсгөх хамгийн найдвартай бизнесийн саналууд гээд нийгмийг хамарсан мэдээлэл, яриа газар авав. Нөгөө хэсэг нь хувьцаагаа аваад хэсэг хугацаанд дарчихвал хэдхэн жилийн дараа саятан, тэрбумтан болно. Энэ мэтээр хөрөнгөжөөд монголчууд борви бохисхийлгүй ажиллах, лааз түүх хэрэггүй болно гэж байлаа. Худал үгийг мянга  давтахаар үнэн болдог гэдэг шиг  бэлэн мөнгө, хувьцааны амлалтад итгэсэн монголчууд бүсээ чангалж гурван жил гаруй хүлээлээ. Он гарсаар иргэд бүсээ чангалах тэнхэлгүй бол үнийн өсөлтөд дөрлүүлж аргаа барахдаа -30 хэмийн хүйтэнд жагсаж Төрийн ордонд барьцаалсан юм. Иргэд эрх баригчдад "Жингээ хасахад минь  тусалсанд баярлалаа. Одоо үүнээс цааш тэвчихгүй нь" гэсэн юм. Үүнийг гэрчлэх мэт сүүлийн үед тураах төвүүдийн сурталчилгаа буурч, өдрөөс өдөр иргэдийн амьжиргаа доройтож байга атухай гунигт мэдээлэл л гарах боллоо. Одоо иргэд сонгуулийн жилд нэг сая төгрөгөө ямар ч гэсэн өгнө гэсэн найдвараар хоосон ходоодоо дүүргэж байна.
Shuud.mn
Сонин хачин
Iim xogiin turiig tylxeed unagay l daa ard tymen ene muusain luivarchid turiin tolgoid baigaa tsagt Mongolchuud ta nar deesh nar xarna gej xezee ch baixgyi yum shig baina 76 malaas xereggyi ulsaa gazar nutgaa zarsan luivarchidiig uchiggyi buudval taarna tsaana ni tegeed oligtoi yum tsuuxun duu bygd avilga ch luivarchid ,gazar nutagaa zarj xuljigchid sh yydee
2012-02-03
Генералын найздаа эдлүүлсэн онцгой эрх 400 саяын үнэтэй Гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хорогдох онцгой обьектоор гал тахижээ. АН-ьн сайд нар Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн тэр өдөр Богдхан ууланд байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай обьектод гал гарчээ. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга буюу мэргэжлийн хүмүүсийн хэлснээр иргэний дайн зэрэг улс оронд тохиолдсон онцгой аюул гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох байр шатаж, үнс нурам болсон байна. Хачирхалтай нь, улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний өчнөөн сая төгрөгийг үнс болгосон эрхмүүд энэ мэдээллийг ихэд нууцалж, гадагш задруулахгүй хав дараад өнгөрөөх үүргийг онцгойлон өгсөн гэх мэдээлэл ирлээ. Чухам хэн гэх албан тушаалтнаас болж улсын өчнөөн сая төгрөг нурам болсон хийгээд уг ажлыг гуйцэтгэж байсан хариуцлагагүй албан тушаалтнууд хэн байсныг тодрууллаа. Энэ бүх дуулиант хэргийн эзэн холбогдогч нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний найз, дэд хурандаа Л.Балдан-Очир нар гэдгийг тус штабын ажилтнууд хэлж, зарим нь “Найзыгаа хууль бусаар ажилд авсан биш томоохон нүхэнд уналаа даа” хэмээн халаглаж байна. Учрыг лавлахад дэслэгч генерал Ц.Бямбажавын найз, уг ажлыг гардан гүйцэтгэж байсан дэд хурандаа Л.Балдан-Очир нь өдгөө 52 настай, 2010 он хүртэл ЗХЖШ-т бэлтгэл ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон ч тун удалгүй халагдсан. Гэвч “Хаана ч очсон хаалгачтайгаа” гэдэг шиг тун удалгүй сайн найзын буянаар хууль бус томилолт өвөртлөн салбартаа эргэн ирсэн гээд нэр хүндийн хувьд тийм ч цэвэр нэгэн биш юм байх. Түүний томилгоог хууль бус хэмээн тодотгосны учир нь Батлан хамгаалахын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д зааснаар бэлтгэл ахлах дэслэгч цолтой хүн Зэвсэгт хүчний салбарт эргэж орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг юм байна. Харин Ц.Бямбажав генералын найзад сайдын эл журам огт хамаагүй байгаад зогсоогүй, татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгийг дураар зарцуулах эрх ч олдсон гэдэг. Дээрх онцгой обьектыг хариуцан бариулж байсан Л.Балдан-Очир найзынхаа итгэлийг алдаж, ажлыг нь нурааж, алдар хүндийг нь унагасан төдийгүй татвар төлөгчдийн 400 сая гаруй төгрөгөөр ганцхан шөнийн дотор тэнгэр тахиж орхижээ. Эх сурвалжийн өгүүлснээр энэ хэргийн буруутан нь дээрх хоёр эрхмээс гадна ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д. Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар яах аргагүй мөн гэдгийг хэлж байна. Тодруулбал, дээрх объект нь дайн байлдаан, үймээн самуну гээд онцгой байдал зарласан үед төрийн тэргүүнүүд толгой хоргоддог гэдэг утгаараа аюулгүй ажиллагаа талаасаа маш өндөр түвшинд баригдах ёстой юм байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд нийлж уг барилгын ажлыг гүйцэтгэх нэрээр төрийн өчнөөн сая төгрөгийг өөрсдийн халаас руу хуваан хийснийг салбарынх нь баримт түшин дуулгаж байна бипээ. Тэр олноос ганцханыг жишээ болгон дуулгаяа. ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтнүүд 80 сая төгрөгөөр уг барилгыг дулаан цахилгаанаар хангах дизель станц авна хэмээн мөнгө төсөвлөсөн ч урд хөршөөс түүнээс хоёр дахин хямд өртөгтэй буюу 27-28 саяар цахилгаан станц авчээ. Гэвч өнөөх гайхал нь ажиллахтүй темрийн сэг болоод хэвтэж байгаа гэнэ. Мөн төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 30 гаруй сая төгрөгөөр хяналтын камер авч тавих байсан ч тавиагүй. Түүнчлэн 160 саяын өртгөөр бараа сүрийг нь хараад бахдаж бахархаад босч ирэхээргүй сүрлэг хашаа хатгана гэсэн ч өнөөх нь гар хүрэх төдийд л ханараад уначихдаг хаалт төдийхөн босгосон гээд өөлөөд байвал өчнөөн асуудалтай барилга барьж байсан гэдгийг хэлж буй юм. Ямар сайндаа л энэ тухай тус штабынхан “Өндөр өртөгтэй энэ барилгадаа ядаж галын дохиолол суулгасан бол өдийд юу гээд л үнс нурам болсон байшин хараад, халаглаад сууж байх вэ дээ” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийж байна. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх обьект “Онцгой” гэдэг утгаараа хуучин модон байшинг нь буулгаж ор мөргүй болгож байгаад цоо шинэ байшин барихаар төсөв хөрөнгийг нь баталж өгсөн юм байж. Гэтэл хуучин байшингийн хана, дээврийг нь буулгалгүй “төсвийн мөнгө” хэмнэсэн гээд хөгийн зүйл олон болсныг хэлэх нэгэн ч таарсан. Үнэндээ бол төрийн өмч саалийн үнээ болсны ганцхан жишээ энэ. Дээрх барилгын тухайд нууц объект гэдгээр халхавчлан хэдэн тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендергүйгээр Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн юм байна. Харин хариуцсан улс нь терийн өмчийг өөрийнх гэж андуурсан уу хамаагуй халааслаж, салбарынхан нь ч “Ил цагаан энэ луйвар ийн төгсдөг байжээ” хэмээн баярлаж сууна. Нэг байшин шатаад түүнийг нь нуугаад өнгөрлөө гэж бодьё. Гэтэл энэ барилгад нь төрийн тэргүүнүүд элдэв аюулаас толгой хоргодож байхад дээрх аюул нүүрлэсэн бол яана. Л. Оюунгэрэл
2012-02-03