
Налайх дүүргээс манай сурвалжлах хэсэг мэдээлж байна. Тус дүүрэг дэх “Хаанбанк”-ны тооцооны төвд буун дуу гарч, хоёр хүн буудуулсан байна. Хохирогчдын биеийн байдал болон хувийн мэдээллийг одоогоор гадагш гаргахгүй байгаа юм байна.
Гэмт этгээдийг хэргийн газраас Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилсан байна.
Гэмт этгээд хэргийн газарт ганцаараа байсан гэх мэдээллийг ирүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ