“Орон зай” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

img

Багш нарын баярт зориулан өнөөдөр Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын “Орон зай” үзэсгэлэн 14.00 цагаас нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд тус сургуулийн 30 гаруй багшийн бүтээл тавигдах аж. Энэ үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаад 20 жилийн нүүр үзэж байгаа билээ. “Орон зай ” үзэсгэлэн энэ сарын 9-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ