Олон улсын шүүх Каддафийн охинтой хамтарч ажиллахаас татгалзав

img

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн  Сейф аль-Исламын хэргийг шүүхээр шийдвэрлэх явц үргэлжилж байна. Энэ үеэр  Олон улсын шүүхтэй   Каддафийн охин  Аиша хамтарч ажиллах санал хүргүүлсэн ч түүнд татгалзсан хариу өгсөн байна.  Каддафийн охин уг саналдаа шүүхийн  "шударга үнэнийг" хангах үүднээс  ахынхаа шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан юм. Аиша  шүүхэд ливийн эрх баригчид жинхэнэ шударга шүүх ажиллагаа явуулахыг хүсч  байна уу, үгүй юу гэдгийг тогтоох мэдээллийг дамжуулахаар төлөвлөж байжээ. Өнгөрөгч онд  арваннэгдүгээр сард Ливийн Үндэсний шилжилтийн үеийн зөвлөлийн цэргүүдэд Нигерийн хилээр гарах гэж байгаад баривчлагдсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
Sain
2013-03-10