Түймрийн аюул 830,4 сая төгрөгийн хохирол учруулжээ
2012-02-05

Энэ оны эхний нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 328 удаагийн объектын гал түймэр гарч, 830,4 сая төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртөн  10 хүн нас барсан байна. Онцгой байдлын албаны албан хаагчид гал түймрийн аюулаас найман хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 51 байшин, барилгыг галын аюулаас хамгаалж чаджээ. Гарсан гал түймрийг өмчийн хэлбэрээр ангилж үзвэл төрийн өмчид нийт гал түймрийн 15,2 хувь буюу  50  гал түймэр, хувийн өмчид 78,0 хувь буюу 256 гал түймэр, хамтын болон гадаад улсын өмчид 6,7 хувь буюу 22 гал түймэр гарчээ. Харин нийслэл хотод нийт 201 удаагийн гал түймэр гарч, 142,2 сая төгрөгийн хохирол, орон нутагт 127 удаагийн гал түймэр гарч, 688,2 сая төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Shuud.mn
Сонин хачин