Гаалийн байцаагчид яллах дүгнэлт үйлдэнэ
2012-02-06

Замын-Үүд  боомтын  гаалийн хорооны ахлах байцаагч Н.Цийрэгзэн Ховд аймгийн самрын ченж С.Болд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, УМБГ-аас  яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газрын хяналтад саяхан шилжүүлсэн байна. Тэд үгсэн хуйвалдаж 40 тоннын чингэлэгтэй машинд самар ачиж хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин