Москва-Улаанбаатарын чиглэлд өчигдөр 20.50 цагаас нислэг үйлдэх хуваарьтай байсан МИАТ компанийн ОМ136 аяллын Боинг767-300 онгоц саатжээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр тус нислэг техникийн саатлын улмаас хойшлогдсон аж. Техникийн саатлыг засахаар Улаанбаатараас инженер, техникийн багийнхан өнөөдөр өглөө Москваг зорьсон гэнэ.
Саатсан зорчигчдын хоол, унаа буудлын төлбөрийг Москва дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газраас хангаж буй аж. Одоогийн байдлаар нислэг хэдэн цагаас үйлдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.