
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Сүхбаатар МАХН /одоогийн МАН/-аас 2004-2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-д сууж байсан билээ.
Түүнийг ийн төрийн жолоог залалцаж явах хугацаанд түүний УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон бусад хүмүүстэй бүлэглэн 2,6 тэрбум орчим төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгах болсон талаархи мэдээлэл дэгдэж, түүний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад хүргүүлж байсан.
Дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж, түүнийг дээрх гэмт хэрэгт буруутай гэж үзсэн ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг Баянгол дүүргээс гаргасан.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх шийдвэрийг дээрх хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ