Хууль бусаар мод бэлтгэгчдийг торгов
2012-02-07

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн нутагт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай Юүншингминг ХХК –ний ажилчид Дэвэлийн арлын ой модноос ямар ч зөвшөөрөлгүй түлшний мод хууль бусаар бэлтгэж байжээ. Энэ сарын эхэнд иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны байцаагчид газар дээр нь очиж,  Ойн тухай хуулийн дагуу 300.0 мянган төгрөгийн торгууль тавьж захиргааны арга хэмжээ авсан байна. Цаашид дахин зөрчил гаргахгүй байхыг анхааруулж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг тус компанид хүргүүлжээ.
Shuud.mn
Сонин хачин