Автобусны инженерүүд туршлага солилцоно
2012-02-07

Автобуснуудад техникийн үйлчилгээг технологийн горимын дагуу хийх, автомашины жолооны механизм, тормозны системийн гэмтлийг илрүүлж, найдвартай ажиллагааг хангах зэрэг сэдвээр нийт автобус компанийн инженер техникийн ажилтнуудад Нийтийн тээврийн газраас сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалт өнөөдөр “Автобус-3” нийтийн өмчит үйлчилгээний газарт болох юм. Энэхүү сургалтад  нийтийн тээврийн үйлчилгээний 24 аж ахуйн нэгж, байгууллагын техникийн засвар үйлчилгээ хариуцсан инженер, техникийн ажилтнууд хамрагдах юм байна. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад авто аж ахуйн инженер техникийн ажилтнууд, механикийн үүрэг хариуцлага чухал учраас нийслэлийн өмчит “Автобус-1” болон “Автобус-3” компанийн инженерүүд практикт тулгуурлан хичээл зааж, ажлын туршлагаа харилцан солилцох ажээ.  
Shuud.mn
Сонин хачин