Иргэдийг хохироосон хятад иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2010-12-07

Баянгол дүүргийн нутагт байрлах “Богд-Ар” хорооллын захиалагч “ХБР” компанийн орлогч дарга Хятад улсын иргэн Зу Жин Заод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг өнгөрсөн сарын 29-нд “Ганц худаг”-т цагдан хорьсон байна. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зу Жин Заог шалгаж байгаа аж. Түүнийг “Богд-Ар” хорооллыг барих үедээ актредатив гаргах нэрээр 100 гаруй оршин суугч, гүйцэтгэгч компани, хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуй нэгж байгууллагыг их хэмжээгээр хохироосон хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, “Богд-Ар” хороолол нь баригдсан цагаасаа эхлэн балаг тарьж мөнгөн усны хэрэг мандсан. Түүнчлэн орон сууцтай холбоотой иргэдийн санал, гомдол тасралтгүй ирдэг байжээ.

Б.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mungun us ymar ih hor hunuulteig bugd medseer bj . Iim davarsan pizdaaguudiig ugui hiivel taarna . shorond hiij bgad uhuuluul taarna. Hytduudtai odoo uzeltseh bolson shuu. Tsagdaagiin baiguullagadaa amjilt husie . huuli durem tusgaar uls gj yu bdgiig medruuleed ug ene umhii hujaaguudad!!!!!!!
2011-10-23