Улаанбаатарын зам хүүхдийн там болох нь
2012-02-07

Өмнөд хөршийн Сычуань мужид 8.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж 87 мянган хүн үрэгдсэнийг  уншигчид санах байх.

Яг тэр жил  золгүй тохиолдол, осол аваарын улмаас өөд болсон  монголчуудын тоог  Сычуань мужид гамшгаар нас барагчдын   тоотой харьцуулсан судалгааг Хууль зүй үндэсний хүрээлэнгээс  гаргахад  монголчууд гурав дахин их хохирол амссан гэх чих дэлдийлгэсэн   дүгнэлт гарчээ. /хүн амын тоонд нь хуваасан/.

Зөвхөн энэ судалгаа  жилээс жилд  цаг бусаар хорвоог орхисон золгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэнийг гэрчилж байгаа юм. Монголд   зам тээврийн ослоор жилд   3000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү шилжиж, 615 хүн хорвоог орхижээ.

Мэргэжлийн байгууллагын мэдээлэлд дурдснаар  зам тээврийн осолд өртөгчдийн ихэнх хувийг бага насны хүүхэд эзлэж байгаа нь аюулын харанга дэлдсэн мэдээлэл юм.

Баримт түшье. Дөнгөж саяхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Замын цагдаагийн уулзварын баруун замд “Тоёота Креста” маркийн автомашин  “Хьюндай Верна” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гуравхан  сартай хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдэн олон нийтийн сэтгэлийг сэмлэж орхив. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүндэвтэр,  Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрчимт эмчилгээнд орсон байна. Замын цагдаагийн  газрынхан хоногт гурван хүүхэд ослын улмаас бэртэл авч байгаа тухай сэрэмжлүүлгийг  иргэдэд өгсөөр байтал осол буурах шинжгүй.

Тухайлбал Баянгол дүүргийн нутаг “Гранд плаза”-гийн зогсоолд Toyota Prius маркийн 45-82 УНМ дугаартай автомашины жолооч, таван настай Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан бол Сонгинохайрхан дүүргийн нутагт буюу “Өнөр” хорооллын гудамжинд наймдугаар байрны долдугаар орцны урд замд Toyota Camry 12-25 УБВ дугаартай автомашины жолооч Т гэгч явган зорчигч, найман настай А-г мөргөж гэмтээв.

Хамгийн  эмгэнэлтэй нь 35-хан  хоногийн дотор 45 зам тээврийн ослоор 10 хүүхэд  нас барж, 681 хүүхэд бэртсэн судалгаа гарчээ. Шалтгааныг харвал замын хальтиргаа гулгаа   ихэссэн үед эцэг эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан, сургуулийн ойр орчмын зам талбай гэрэлтүүлэг муу, жолооч нарын хайхрамжгүй үйлдэл зэрэг нь хүүхдүүдийг зуу зуугаар нь эмнэлгийн  тааз ширтэхэд хүргэж байгаа юм. Осолдсон олон арван хүүхэд эцэг эхийнхээ элгийг эмтлэн золгүй тохиолдлын золиос болж хорвоог орхисоор.

Өнгөрөгч 2011 онд зам тээврийн осол, хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар Замын цагдаагийн газрын Мэдээлэл, судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэчимэг хэлэхдээ “ Зам тээврийн ослын дуудлага улсын хэмжээнд 58376-г хүлээн авсан нь мөн үетэй харьцуулахад 58,3 хувиар өссөн. Үүнийгээ дагаад нийт осол хэрэг өнгөрсөн оныхоос 2,2 дахин өссөн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослоос 1862 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, 17578 буюу 90,4 хувь нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж захиргааны арга хэмжээ авагдан шийдэгдсэн" гэж ээ.

Эдгээр ослын улмаас  40 хүүхэд нас барж,  162 хүүхэд хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан   баримт  бий. Хүүхдүүдийн осолдсон  шалтгаан нөхцлийг харахад   зорчигчдын 91.4 хувь нь  замын хөдөлгөөний мэдлэг дутмаг, өөрсдийн буруутай үйлдлээс үүдэн хохирсон бол нөгөө талаас жолоочийн ур чадвар, хөдөлгөөнд оролцох соёл зэрэг ч ихээхэн нөлөөлжээ. Гэхдээ монголчууд бусдаас буруугаа хайх дуртай.

Унасан бөхөд  шалтаг мундахгүй гэгчээр ослын шалтгааныг эцэг эхчүүд жолоочоос хайдаг бол  жолооч замаас гэхчлэн тоочвол урт дараалал үүснэ.  Гэмтсэн, хохирогчийг ч тоочвол өнөөдрийн цаг хүрэлцэхгүй.  Хариуцлагагүй жолооч,  хайхрамжгүй эцэг эхчүүд, шаардлага хангаагүй зам, ажилладаггүй гэрлэн дохионоос үүдсэн ослоор  олон арван хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн эмэгнэлтэй мэдээллүүд өнөөдөр  сонин хэвлэлээр    шил шилээ даран хөвөрсөөр байна.

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин
chmg:
zochniig demjij bna bidend unendee 76 hereggui e, gants l lider udirdagch heregtei, tolgoi gedeg yum alga bna shu de mongold
2012-10-09
Зочин:
Биднийг хун биш мал удирдаж байгаагийн тод жишээний нэг нь энэ. Аль нэг шийдвэр гаргах товшинд арын хаалганы нэг мудак яаж баяжих тухай хор найруулаад сууж бхад алаг урс минь ухэж бна. Монголд ердоо ганцхан жинхэнэ удирдагч хэрэгтэй бна.
2012-02-08
ih delguuriin urdur l arai gaigui zam garch boldog gehde jahan boglorch bga ued harin ogloo oroi shono bol garaltgui dawhisan mashinud bus nuud yawgan huni gartsan deer hurda hasna gej bhgui
2012-02-08
niigmee buruutgaj bolohgui:
huvi hunees ih shaltgaalj bna. Yeriisuu mongolchuud zamin huudlguuni durem bairdaggui uchraas osold ih urtuj bna.Haa haanaa anhaarah heregtei
2012-02-07
Энэ бол манай нийгмийн буруу тогтолцооны үр дагавар. Залуу эцэг эхчүүдийн 1 зовлон нь хүүхэд цэцэрлэг сургуульд хүргэх асуудал. Цэцэрлэг өглөө 8-17 цагийн хооронд ажилладаг, 1-5 анги 8-12 цагт эсвэл 13-17 цагт хичээллэдэг. Гэтэл ажлын цаг 9-18. Залуу эцэг эхчүүдэд хүүхэд авах хүргэх хүн олдохгүй, өдөр бүр ажлаа таслаад байж чадахгүй аргаа бараад заримдаа хүүхдүүдээ өөрсдийг нь явуулдаг
2012-02-07
Pee:
Yavgan zorchigchiig hundeldegguin ulmaas iim ym boldog, bi dandaa yavgan hunii gartsaar gardag, zarimdaa ochih gazraasaa holoor hurtel toirch tsag zavaa gargan baij durmee biyeluuldeg getel negch jolooch zogsoj ugduggui... yaagaad? zugeer l neg negniigee hundleh setgel dutsaniih l baihgui yu, tertee tergui zam ni buglurtsun bhad yavgan hun urduuraa gargahgui gej shahaj bgaad urd mashinaa murguchdug teneg jolooch hurtel bna. tegeed urd mashiniih ni jolooch garj irheer nad ru uurlaad bga ym, uuruu gatsan deer zogschood, mini ineed hureed joloonoo nomond ahiad neg salhi oruularai gecheed yavaad ugsun tegj tenegteh hereg bna uu?
2012-02-07
Ganaa:
Hotiinh gd aytaihan ywj bgaag ni tiim ch ih olj harahgui l bn.
2012-02-07
Yagaad hodoonii gj. Hotiinhon ch gsn oorsdoo durem jurmaaraa ywdaggui, hotiin ner zuusen l bolhoos bish hodooniihoosoo ylgagdaad bhaargui jolooch nar shdee. zarim n bur dorch bdg. Ywgan zorchigch nart ch gsn buruu bgaa. Harsaar btal ulaan gereltei bhad zaawal zutgen bj zam hodlon gardag n ymar uchirtai ym. oorsdiin buruugaas bolj gem zemgui ywaa engiin jolooch nariig heregt tulgaj bdg.
2012-02-07
mongolchuud:
seremjtei baitsgaayaaa
2012-02-07
hodoonii pi nar orj ireed hogiin segee unaj bgaa tsagt naad too nemegdenuu gehees buurahgui
2012-02-07
35 honogt 10 300 hohongt 100 3000 honogt yamar aimiir yum beee.yavgan zorchihg nar bolgoomjtoi zami hudulguund oroltsooroi tanid hend ch iim ayul irne shu
2012-02-07
Энэ бол манай нийгмийн буруу тогтолцооны үр дагавар. Залуу эцэг эхчүүдийн 1 зовлон нь хүүхэд цэцэрлэг сургуульд хүргэх асуудал. Цэцэрлэг өглөө 8-17 цагийн хооронд ажилладаг, 1-5 анги 8-12 цагт эсвэл 13-17 цагт хичээллэдэг. Гэтэл ажлын цаг 9-18. Залуу эцэг эхчүүдэд хүүхэд авах хүргэх хүн олдохгүй, өдөр бүр ажлаа таслаад байж чадахгүй аргаа бараад заримдаа хүүхдүүдээ өөрсдийг нь явуулдаг