Д.Цогтбаатар сайд агаарын бохирдолд анхаарлаа хандуулна

img

Байгаль орчны сайд Д.Цогтбаатар өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын явцтай биечлэн танилцаж, шийдвэрлэх асуудлуудаар үүрэг даалгавар өгөх юм байна. Мөн хязгаарлалтын бүсүүд дэх ард иргэдтэй уулзахаар төлөвлөсөн аж.  Тэрбээр энэ удаад II цахилгаан станцын хажууд шинээр байгуулагдаж буй утаагүй түлшний үйлдвэр,  хязгаарлалтын II бүс буюу утаагүй зуух тараасан МҮОНРТ –ийн орчмоор, цэвэр түлш тараасан Гандангийн дэнж болон  хязгаарлалтын бүсэд ороогүй Сонгинохайрхан дүүрэгт тус тус ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene Tsogtbaatar gegch nohor bas l abilgachin,urbagch um bn lee,butehgui ee
2012-06-25
Сондор:
АМЖИХ УУ САЙД ГУАЙ
2012-02-08
MAN iinxan utaag arilgax sonirxolgyi gej say kabineted ni ajillaj baisan X.Battulga said xelee bizdee .Xaa xamaagyi xuli zyin said ni barag 100 myangan oron suts tusliig ni zogsoochixson yum bishyy .Utaagyi bolchixvol jil byr xeden ter bumaar iddeg suvag ni xaagdchix geed xetsyy baigaa yum bishyy .Ymxii xogiin durvudiig zailulaach shudraga tsarailsan xogiin shaar baigaa yum daa
2012-02-07
zotin 2:
Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно…” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийг бид мартах учиргүй мартсан нэгэнд нь сануулах хэрэгтэй.
2012-02-07
zotin:
Ерөнхий сайд С.Батболд гэр хорооллыг одоогийнхоос нь илүү тэлүүлэхгүй гэж байгаа нь зүйтэй ч нэгэнт энд суурьшиж ажил амьдралаа залгуулж байгаа монголын ард түмний нэгээхэн хэсгийг бусад ард иргэдийн адил эрх тэгш хандаж тэдэнд ч гэсэн ая тухтай амьдрах орчин бүрдүүлж өгөх нь төр засгийн үүрэг биш гэж үү. Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн дунд архинд орсон амьдралаа алдсан хүмүүс олон байгаа нь гэр хороололд хүн амьдрахад таатай орчин гэж хэлэхээр юу ч байхгүй байгаатай л холбоотой. Хүн гэдэг амьдарч буй орчин нөхцөл ая таатай байвал сэтгэл санаа нь ч орчиндоо тайтгардаг. Гэтэл гэр хороолол ямар билээ дээ. Амьд хүний амин чухал хэрэгцээ болсон халаалт дулаан, халуун хүйтэн бохирын шугам аль аль нь энд алга. Гэтэл энийг хэн хийх ёстой юм бэ? Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. 14.2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Түүнчлэн хотын агаарын бохирдлын гол үүсгэгч цахилгаан станц бөгөөд станцаас гарах утаа нь голчилон гэр хорооллын дээгүүр бөөгнөрөн үүний улмаас хамгийн их хохирч хордож байгаа нь гэр хорооллынхон гэдгийг станцаас гарах утааг харсан хэн бүгд ойлгоно. Ерөнхий сайд агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан юу болохыг ард түмэнд үнэн зөвөөр мэдээлж үүнийг шийдэх аргыг бодож боловсруулахыг хүсч байна. Ерөнхий сайд энэхүү асуудлыг дэлгэн тавибал агаарын бохирдлын улмаас хордож нас барсан, өвчинд шаналсан хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудал гарч ирж магадгүй ч одоогоор энэ аюулт тахлаас болж 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд нэрвэгдэж байгаа учир монгол улсын ерөнхий сайд энэ асуудлыг дэлгэн тавьж шийдэх гарцыг хурдан олох нь зөв биз дээ. Энэ бол монгол улсын ерөнхий сайдын хувьд эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан жинхэнэ эх орончийн зориг гаргаж байгаа хэрэг болно. Гэр хорооллынхны зуухны 30%-г утаагүй зуух гэж эрх мэдэлтнүүдийн нэрлэсэн хосгүй нэртэй ч яндантай бас дотор нь нүүрс ч ер нь юу ч шатааж болдог, хэрэв юм шатаавал яндангаас нь утаа гардаг, түлш нүүрсэнд хэмнэлттэй гээд байгаагий нь бол бүр ойлгохооргүй тийм л нэг зуухыг 53000 өрхөд ашиглуулж, түүхий нүүрсийг хагас кокс болгосон ч агаарын бохирдол багасч нааштай болсон шинж огт алга. Түүнчлэн агаарын бохирдлоос болж 2011 онд 1000 хүн үхлээ гэсэн эмгэнэлт тоо гарчээ. Энэ тоог сонссон ч сонсоогүй ч жинхэнэ үнэн дунд амьдарч байгаа ард түмэн бүгдийг мэдэж бүгдийг ойлгож байгаа учраас өнөөдрийн монголыг ийм болгосон хүмүүсийг эсэргүүцэх дуу хоолой өдрөөс өдөрт чангарсаар л байна. 1. Гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс 8 дахин их 14000 тн нүүрсийг өдөр бүр шатаадаг УБ доторх 3 цахилгаан станц агаарын бохирдлын жинхэнэ шалтгаан байтал төр засаг үүнийг ард түмнээс нуун дарагдуулж байна. 2. Цахилгаан станцын яндан нь 80-250 метр өндөр байх бөгөөд энэ нь тэндээс гарах утаа нь цахилгаан станцын ойр хавьд тархаж унахааргүй байхаар бүтээгдсэн байдаг бөгөөд манай цахилгаан станцаас гарч буй утаа цахилгаан станцаас 10 км-н зайд байх гэр хорооллын хавьд тархаж унадаг. 3. Цахилгаан станцын утаа шүүх төхөөрөмж нь 30 жилийн өмнөхтэйгээ адил одоо ч гэсэн тийм ч үр дүнтэй биш. Зүгээр л байхгүй байснаас арай дээр гэсэн үг. Ялангуяа 2.5 микроноос жижиг хэмжээтэй РМ-г бол бараг шүүж чадахгүй. Тиймээс тоосонцор шүүх шинэ төхөөрөмж ашиглаад ч онцын үр дүнгүй. Манайхны үлгэр дууриал болоод байдаг сүрхий өндөр хөгжилтэй улсууд ч тэр мундаг төхөөрөмжиндөө итгэдэггүй тул цахилгаан станцыг хотоос дор хаяж 50 км зайтай байгуулдаг. Харин манайд хотын төв Сүхбаатарын талбайгаас ердөө 5 км-н газарт цахилгаан станц сүндэрлэх юм. 4. ТӨХК болох цахилгаан станцад ажилладаг 3000 хүн тэдний төрөл садны ажил болон цахилгаан дулаанаар далимдуулан улсын хөрөнгийг шамшигдуулагч бизнеч эрхлэгчдийн холбоо сүлбээ нь манай төр засаг эрх мэдэлтнүүдийн дунд томоохон бизнесийн сүлжээ болчихжээ. Тэгээд тэдгээр увайгүй эрхмүүд нийслэлийн сая гаруй ард иргэдийн эрүүл мэнд амь наснаас өөрсдийн хар зоосны сүлжээгээ чухалчлан хамгаалахын тулд юу ч хийж юу ч ярихаас буцахгүй болоод байна. 5. Цахилгаан станцаас гарах хорт бодисын улмаас жил бүр 1000 хүн үхэж байхад манай төр 5-р цахилгаан станцыг УБ хотод байгуулна гэж шийдэх нь байж болно гэж үү. Шинэ цахилгаан станцыг нийслэл хот дотор байгуулах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө бизнес явуулахад ашигтай байрлалтай байлгахын тулд ингэж байгаа хэрэг. 5-р цахилгаан станцыг УБ-т байгуулчихвал агаарын бохирдлоос болж үхэх хүний тоо хэдэн зуугаар нэмэгдэхээр байтал ингэж шийдэж байгааг харахад цахилгаан станцтай холбоотой асуудлаар мөнгө хийж байяжигчид манай төрд нилээд олон шургалсан бололтой. Гэлээ ч монголоо гэх зүрх сэтгэлтэй хүмүүс тэдгээр луйварчдаас олон гэдэг нь дамжиггүй. Тэдний үзэл бодол хамгийн үнэ цэнэтэй. Харин манай төрийн түшээд тэрхүү үзэл санааг нь хөнгөхөн луйвардах бодолтой байгаа юм шиг байна. 1 сарын 10 нд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гээч газар үнэнийг далдалсан мэдээллээ үргэлжлүүлсээр л байх юм. Энд мэдээлсэн зүйл 1 сарын 5нд ерөнхий сайд бас бус мундаг нөхдүүдийн мэдээллийн давталт байлаа. Манай төр засгийг эрх мэдлийн сүлжээ аалзны тор шиг хирчихсэн болохоор үнэн мөнөөс илүү нэг нэгнийхээ үгийг тоть шиг давтах нь энгийн зүйл болждээ. За ямарч байсан агаарын бохирдолтой холбоотой ар араасаа цуврах мэдээллүүдээс юу ч горьдох хэрэггүй бололтой. Учир нь тэдгээр мэдээлэлд агаарын бохирдлоос болж өвчинд шаналж, амиа алдаж, хэвлий дэх үрээ алдах эхчүүдийг аврая, энэ асуудлын жинхэнэ шийдлийг ольё гэх шинж огт алга даа. Манай эрх мэдэлтнүүд хэзээнээсээ л өөрсдийнхөө бизнесийг хамгаалж харин үнэнийг хамгаалагчдыг хэлмэгдүүлж, хилсдүүлэхдээ гарамгай улсууд. 07.01-г саналдаа. Эсвэл бүр 35000 хүнийг хөнөөсөн тэр гаслант цаг үеийг санасан ч болох юм. Ардчиллын замруу шилжээд 20 жил өнгөрсөнч эрх чөлөөний дуу хоолой, үнэний дуу хоолой боомилогдсоор л. Ард түмэн шаналж зовсондоо хэзээ мөдгүй дэлбэрэх тэсрэх бөмбөг болчихсон. Гэхдээ л бид тэсэрч болохгүй нь. Хэрвээ дэлбэрчихвэл ган төмөр шиг бат бөх эрх мэдэл, улс төр, бохир бизнесийн сүлжээ дугарсан хэнийг ч боомилж дөнгөх болохоор бид номхон хүлцэнгүй байх хэрэгтэй юм шиг байна. бид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейд очин өнгөрсөн он жилүүдийг дахин эргэцүүлж бодонгоо түүхийн гунигт хуудсанд үлдсэн алдааг дахин хэн бэ гуайгаар ч давтуулахгүй байхыг тэдний гэгээн сүнснээс гуйхаас өөр арга байхгүй.
2012-02-07
ÐÎÀÁªË:
Çàâõàí àéìàãò áàéãàëü îð÷íû õóóëü òîãòîîìæèéí õýðýãæèëò ìóó áàéãàà òóë ÿàì,Ìýðãæëèéí õÿíàëòûí åðºíõèé ãàçàð,îéí ãàçàð öàãäààãèéí åðºíõèé ãàçðààñ øàëãàëò õèéõ ñàíàë òàâüæ áàéíà.
2012-02-07