"Ална" гэж сүрдүүлжээ
2012-02-07

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дээрэмдүүллээ гэх өчигдөр  дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн зургадугаар хороонд орших Бөхийн өргөөний орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн 24 настай эрэгтэй С-ийг гэр рүүгээ явж байхад нь Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн 28 настай эрэгтэй Б, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн 25 настай эрэгтэй М нар бүлэглэн дайрсан байна. Улмаар машинд суулган авч яваад “ална” гэж айлган сүрдүүлж, 60.000 төгрөгийг нь дээрэмдсэн аж. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэрэгтнүүдийг саатуулан, шалгаж байна.
Shuud.mn
Сонин хачин