Аргентины ерөнхийлөгч Их Британийг сүрдүүлэв
2012-02-08

Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез де Киршнер Фолклендын аралтай холбоотойгоор Их Британийг буруушаалаа. Тэрбээр НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ “Их Британи улс Фолклендын арлыг эзэмших хууль бус эрхтэй. Тийм атлаа тус арлын эргэн тойрон дахь цэрэг зэвсгийн хүчээ ихэсгэж байгаа нь Өмнөд Атлантын далай болон Өмнөд Америкийн орнуудын энх тайван, аюулгүй байдалд түгшүүртэй уур амьсгал авчирч байна. Үүнийг НҮБ анхааралдаа авах нь зүйтэй бөгөөд Атлантын далайд эвдрэлцлийн үүд дахин нээхгүй байхыг Их Британи улсад анхааруулж байна” хэмээжээ. Аргентин, Их Британи улсууд нь өдгөөгөөс 30 жилийн өмнө тус арлаас болж дайны байдалд хүрч байсан билээ. Аргентин улс уг арал дээрх английн цэргийн ангийг хүчээр дарж эзлэн авсан ба улмаар Их Британичууд цэргийн ангиудаа илгээж Фолклендын төлөө хоёр улс дайтаад авсан билээ. Энэ дайнд англичууд ялж Фолкленд арлыг эргүүлэн авсан бөгөөд одоог хүртэл эзэмшиж байгаа. Харин 2010 онд уг арлаас асар их нефтийн нөөц илэрсэнтэй холбоотойгоор Аргентин, Английн сөргөлдөөн дахин дэгдээд байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин
хачир нь ихэдсэн гарчиг:
ямар ч сүрдүүлсэн юм алга, эсэргүүцлээ илэрхийлсэн байна
2013-04-17