СӨХ-дын үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2012-02-08

Нийслэл хотын өнгө үзэмж, орон сууцны байрын ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулан, оршин суугчдад тав тухтай, эрүүл, тохилог орчин бүрдүүлэх зорилготойгоор Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүрэг, хороодын Засаг дарга нар, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн холбогдох албаны хүмүүс Сууц өмчлөгчдийн холбоодод шалгалт хийжээ. Өнгөрсөн сарын 11-нээс өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн уг шалгалтад 349 гишүүн СӨХ, 170 гишүүн бус СӨХ, нийт 519 СӨХ хамрагдсан байна. Шалгалтаар Засгийн газрын тогтоол, салбарын хууль, дүрэм, журам мэдэхгүйгээс улсын төсвийн нэг удаагийн санхүүжилтээр хийж болох дээвэр, цахилгаан шат зэрэг их хэмжээний хөрөнгө шаардагдах ажлаас хоцрох, мэргэжлийн байгууллагаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу хийсэн засварын ажилд биелэлтийг хангуулдаггүй нь тогтоогджээ. Мөн СӨХ улсын төсвөөр хийж байгаа бараа, ажил үйлчилгээнд хяналт тавьдаггүй, Удирдах зөвлөл холбооны гүйцэтгэх захиралыг олон удаа сольдог зэрэг зөрчил илэрсэн байна.
Shuud.mn
Сонин хачин
suh hereggui sh dee gants huniig bayjuulaad baih ymaa
2012-02-08
батаа:
Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, 12-р байрны СӨХ-ийн дарга, орцны жижүүрүүдийн ажлын хариуцлага туйлын муу байгаад СӨХ-ийн дээд зөвлөл нь анхааран үзэж шалгалт хийж арга хэмжээ аваачээ. Орц маш бохир, угаалга цэвэрлэгээ бараг хийдэггүй, хогондоо дарагдсан, орцонд архичин тэнэмлүүдээр дүүрэн байна.СӨХ-ийн даргыг солих хэрэгтэй байна.
2012-02-08