Хэнтийд хоёр хүн нурангид даруулж амиа алджээ
2012-02-08

Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой осол аваар өдөр алгасахгүй гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Налайхын уурхайд гурван хүн амь насаа алдсан талаар бид мэдээлж байсан.  Тэгвэл Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд БНХАУ, БНСУ-ын хамтарсан "СМKI" компанид ажилладаг хоёр иргэн мөн нурангид даруулж амь насаа алджээ. Тэд 88 метрийн гүнд даруулсан аж. Амиа алдсан иргэд төв аймгийн иргэд байсан байна. Одоо тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
Sarnai:
Hodolmoriin ayulgui bdaliig hangaj, ajilladag bh heregtei
2012-02-11