Ж.Батсайхан: Төрийн өндөр албан тушаалтнуудын 90 хувь ХОМ-ээ өгсөн
2012-02-08

Төрийн албан хаагчид хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ээ өгөх хуулийн хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болно. Ажлын явцын талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханаас тодрууллаа.

-Төрийн албаныхан ХОМ-ээ бүртгүүлэх ажил хэдэн хувьтай байна вэ?

-Манай  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс  Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн авч, хянан шалгах ажлыг гүйцэтгэдэг. Улсын хэмжээнд  төрийн албаныхны  хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх явц 87 хувьтай байна.

-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж дууссан уу?

-Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 90 хувь нь  хөрөнгө орлогоо  мэдүүлсэн. ХОМ-ээ өгөх хуулийн хугацаа дуусахад долоо хоног үлдлээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил, хөрөнгө, ор­логоо худал мэдүүлсэн 60, хугацаа хожимдуул­сан 20, санаатайгаар ху­дал мэдүүлсэн 55 албан хаагч бий. Тухайлбал, хөрөнгө орлогоо худал мэдүүлж, эх үүсвэрийг нь тайлбарлаагүй Улаан­баатар дахь гаалийн газрын ахлах байцаагч Ч.Энхтуяа, гаалийн ул­сын байцаагч П.Түвшинбаяр, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг,  улсын байцаагч Б.Цэен,Буянт-Ухаа дахь гаалийн газрын улсын байцаагч С.Дамбажав, Л.Энх­болд нарыг  Авлигын эсрэг хуу­лийн аравдугаар зүйлийн 10.2, 13 дугаар зүйлийн 13.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл авч байсан.

Мөн Татварын ерөнхий газрын Татвар хураалтын тасгийн дарга Б.Ганболд ХОМ худал мэдүүлсэн зөрчилдөө гурван сарын турш  цалингаа 20 хувь бууруулах арга хэмжээ авахуулж байв.  Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 431 дүгээр хорих ангийн дарга Ч.Энх­баатар,шуурхай бүлгийн дарга Б.Баясгалан, ерөнхий жижүүр С.Баясгалан нар 2008, 2009, 2010 онуудад ХОМ-ээ буруу мэдүүлж сануулага авч өнгөрсөн билээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
shal teneg yum aa avilga avagchid HOM-iin meduulegee zov ogno gej uu bugd l ulger zohiodog sh dee bur ulger zohiogch ediin zasagch holsolj avdag sh dee...
2012-02-08